Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Мэдэхгүй юм даа, надад юу тохиолдоод
байгааг. Тэр залуугаас холбоо тасраад нэлээд удлаа. Эцсийн эцэст би
хамгийн муухайгаар хэлэхэд ашиглуулж өөрийгөө доромжлуулж хоцорсон тэнэг
цэцэг, үнэгүй янхан болж хувирчихаад байна. Тийм ээ, энэ миний буруу. 

Гэлээ ч зүрх минь түүнийг ч, өөрийгөө ч буруутгаж чадахгүй байна.
Тэр хүн амьдралд минь түр зуур ч гэхнээ гэрэл гэгээ өгсөн юм шиг, намайг
амьдруулж байсан юм шиг санагдаад байна. Тэр намайг орхиод өөр цэцэг
үнэрлэхээр явсан байхаа. Би түүнийг санаж бэтгэрэхгүй байна. Гэлээ ч би
сайхан амьдарч түүнээс илүү байгаагаа харуулах өш хонзон гэж арай хэлж
болохооргүй тийм сэтгэлтэй үлдлээ. Би найз залуутайгаа суухаар шийдсээн.
Тэр минь энэ тухай юу ч мэдэхгүй. Мэдэхгүй чигээрээ үлдсэн нь дээр байх
тийм үү?  Ямартаа ч алдаа эндэгдэл байсан юм уу, эсвэл сэтгэл байсан юм
уу, ийм нэг явдал зүрхэнд цэцэг ургуулж орхичихоод явлаа. Тэр цэцэг
хагдрахгүй бол яанаа, тэгж байгаад гэнэт гарч ирээд улам дээшээ ургаад
байвал яанаа гэхээс л айж байна. Бас тэр цэцгийг зүрхнийхээ талаас
тасдаад хаячих хурц ир надад байхгүйг мэдрээд айж байна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж