Чойжин ламын сүм музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шөнийн музей” арга хэмжээ долдугаар сарын 4-нд буюу маргааш 21.00 цагаас 00.00 цагийн хооронд зохион байгуулагдах гэж буй. 2013 оны “Шөнийн музей” хөтөлбөрийг ССАЖЯ-наас зохион байгуулж, тус музейн ажилтан, сэргээн засварлагч, зураач, бурхан урлаач Л.Дарьсүрэнгийн уран бүтээлийн үзэсгэлэнг толилуулж байсан юм.
Харин энэ жилийн хувьд Монголд орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд болж буйгаар онцлог. “Шөнийн музей” хөтөлбөрийн хүрээнд ардын урлагийн тоглолт, цамын бүжиг, жазз болон үлээвэр найрал хөгжмийн тоглолт зэргийг олон нийтэд сонирхуулах юм байна.
“Шөнийн музей 2014” арга хэмжээний тасалбарын үнэ 25 мянган төгрөг бөгөөд хүрэлцэн ирсэн зочид халуун аарц, зууш, цагаан идээгээр үйлчлүүлэх боломжтой аж.
Э.ТЭКҮ