Герман улсын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2014.07.03-нд нийтлэгдсэн

Герман улсын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилна

Герман улсын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилна

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер  2014 оны 7 дугаар сарын 6-7-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай хоёр орны эдийн засгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дугуй ширээний уулзалт хийнэ.

Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер монгол-германы соёл, шинжлэх ухаан, археологийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлуудтай танилцах бөгөөд мөн түүний айлчлалын үеэр Монгол Улсын Соёл, спорт, аялал  жуулчлалын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Археологийн хүрээлэн хооронд Хархорин хотын сүмийн үлдэгдлийг ил музей болгон засварлаж тохижуулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд ийнхүү Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд К.Кинкель 1996 онд манай улсад айлчилж байжээ.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж