Украины хэрэг явдал. Долдугаар сарын 2

Хуучирсан мэдээ: 2014.07.03-нд нийтлэгдсэн

Украины хэрэг явдал. Долдугаар сарын 2

Фото: РИА Новости. Валерий Мельников

 

Оросын дүрвэгсэдийн хүлээн авах түр цэгүүдэд 18 мянган украин дүрвэгсэд байна

 

Одоо Оросын нутаг дахь дүрвэгсдийг түр хүлээн авах цэгүүдэд 18 мянган украин дүрвэгсэд түр орогнож байгаа тухай Онцгой байдлын албаны орлогч дарга Александр Дробышевский мэдээлэв.

 

Фото: REUTERS/ Eduard Korniyenko

 

Донецк хотын захиргааны хэвлэлийн албанаас мэдээлснээр, өнгөрсөн шөнө хотод харьцангуй тайван өнгөрсөн ба харин Марьинка тосгон, Красногоровка хотын  зүгээс дэлбэрэлтийн чимээ сонсогдож байгаа ажээ.

 

Оросын хилийн нэвтрэн өнгөрүүлэх ”Гуково” гэдэг автомашины боомт ажиллагаагаа сэргээсэн байна. “Новошахтинск”, “Донецк” гэсэн хоёр боомт хаалттай хэвээр байгаа ажээ.

 

Хоногийн дотор Украины хүчнийхэн “террористуудын байгууламжид хүчтэй цохилт хийн амьд хүч, техникийг нь их хэмжээгээр сөнөөлөө” гэж хүчнийхний төлөөлөгч Алексей Дмитрашковский мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр нэг цэргийн албан хаагч амь үрэгдэж, 13 нь шархаджээ. Сайн дурын журамт цэргийнхэн Украины “Т-64” танк, “Урал” ачааны машин, “Д-30”  маркийн дөрвөн их бууг сөнөөжээ.Сайн дурын журамт цэргийнхэн амьд хүчний хохиролгүй байгаа гэж  тэдний төлөөлөгч хэлжээ. Тэдний сургуулийн лагерийг устган олон зуун хүнийг устгасан гэх хүчнийхний мэдээг тэд  худал гэлээ.

 

© РИА Новости. Максим Блинов

 

Украины Днепропетровск мужийн захирагч Игорь Коломойскийг эчнээ баривчлах шийдвэрийг Оросын шүүх гаргасан байв. Түүнийг хүмүүнлэгийн бус хэрэгт оросууд бурууган эрүү үүсгэжээ.

 

Новоазовск сууринд зэвсэгт мөргөлдөөний үеэр Украины десантын цэрэг алдсан тухай сүлжээгээр мэдээлжээ.

 

Краматорскийн дүрвэгсэдийн цувааг Оросын хилийн орчим бууджээ

 

Краматорск хотын 84 дүрвэгсэдтэй цувааг мужийн зүг явж байхад хилээс 20 км-ын цаанаа буудсан тухай мэдээлэв. Цувааны хамгаалалтын машин суманд дайрагдсан байв.

 

 

Крымыг Орост эргүүлэн авахад Обамагийн туслахууд тусалсан

 

Оросын эсрэг хориг арга хэмжээг түлхснээр Крымыг Орост нэгтгэхэд өөрийн зүгээс тус хүргэсэн хэмээн Обамагийн зөвлөхүүдийг ОХУ-ын Аюулгүй байдлын албаны нарийн бичгийн даргын орлогч Евгений Лукьянов “магтжээ”.

 

 

Киевын чиг шугамыг Америкийн зөвлөгчид тодорхойлдог

 

ОХУ-ын Аюулгүй байдлын албаны нарийн бичгийн даргын орлогч ЕвгенийЛукьянов Украинд  Америкийн зөвлөхүүд идэвхтэй ажиллан  Киевт зориулан түүний стратегийг зааж суугаа гэлээ. Мөн тэрээр “Евромайданы” гол зорилгуудын нэг нь НАТО-г зүүн тийш тэлэх гэж мэдэгджээ.

 

Фото: AP Photo/ MykhailoMarkiv

 

Дүрвэгсэдэд зориулагдсан хээрийн эмнэлэг нээгдэв

 

Ростов мужийн Донецкт дүрвэгсэдэд зориулан хээрийн эмнэлэгийг зохион байгуулан нээжээ.

 

Фото: РИА Новости. Сергей Пивоваров

 

Юнус-Бек Евкуров яагаад ингушууд Украинд байлдахаар очиж байгааг тайлбарлав

 

Зургадугаар сарын эхээр Украинд очин  ардын журамт цэргийнхний талд байлдах хүсэлтэй ингушуудыг “тэдэнд өөрсдөд нь учираа олох бололцоог өгөөч” гэж  хэлэн тийшээ очихгүй байхыг ятгаж байсан гэж Евкуров хэлсэн байлаа. Ингушетийн тэргүүний хэлснээр ингушин сайн дурынхан адал явдал хайхаас гадна эх оронч сэтгэлдээ хөтлөгдөн Украинд очиж байгаа гэжээ.

 

Донецк мужийн хойд нутгийн Славянск хотыг их буугаар хүчнийхэн шөнөжин буудсаны уршгаар хотын цахилгаан хангамж бүрэн тасарчээ Байлдааны ажиллагааны улмаас цахилгааны сүлжээнд засвар хийх боломжгүй байна. Хотод зуугаад байшин шатсан байна.

 

Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга АндрейПарубий тус улсын зүүн хязгаарт онц байдал тогтоохын эсрэг  үг хэлж, тэр нь хүчний ажиллагааг урт хугацаагаар сунжруулах аюултай гэлээ.

 

Орос, Герман, Франц, Украины Гадаад хэргийн сайд нар Берлин хотоо долдугаар сарын 2-нд уулзан Украины байдлын талаар ярилцлаа.

 

Олон улсын сэтгүүлчдийг хамгаалах байгууллага (CPJ) Луганскийн сайн дурын журамт цэргийнхэнд хандан "Громадське ТВ" сувгийн Анастасия Станко, Илья Бескоровайный нарыг суллахыг уриалав.

 

 

АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Мари Харф тайлбарлахдаа, НҮБ-ын гаргасан Украины дүрвэгсдийн тоо 110 мянга хүрснийг батлагдаагүй. Тэд Орос очин “эмээгээ эргэчихээд” буцан ирсэн гэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж