Би жаахан байхаасаа л торго гэдэг даавуунд дуртай байлаа. Энэ нь юутай холбоотой гэхээр нэгэн үе аав маань хувцасны зураачаар ажиллаж гэрээр дүүрэн торго дурданы өөдөс байдаг байсан юм. Би ч тэрүүгээр нь тоглоод л. Миний аав театрын дуучид бүжигчид бүгдийнх нь хувцасны зургийг зурж улсын зардлаар хятад, энэтхэг, франц улс руу хувцасны даавуу материал сонгохоор явж байсан. Улсын баяр болгоноор шинэ концертуд тавигдана. Тэрнийг нь аавыгаа дагаж үзнэ. Театрын хувцас оех бүх л газруудаар аав маань явж шалгахад нь би дагаад л явдаг байлаа. Урт цагаан болон бүх л үйлчилгээний төвд улсын оедлын нэгдэлүүд байдаг байсан. Би аавынхаа хийж байгаа ажлыг нь харсаар байгаад дэндүү дурлаж эргэж буцалтгүй энэ мэргэжлийг сонгосон доо.
Оюутан байхаасаа л торгоор хувцас урлах дуртай байсан, дипломынхоо ажлыг ч монгол хувцасаар хийж байсан. Би өнгөрсөн жил загварынхаа шоуг аа хийх гээд эндээс материал авья гэхээр дэндүү үнэтэй бас сонголт бага байсан болхоор нэг найз бүсгүйгээ хань татаад Бээжин хотыг зорьлоо.
7 хоногийн дотор 100 хувцасны материал цуглуулна гэдэг тийм ч амар ажил биш л байлаа. Хөгтэй хөгжилтэй уйлмаар ч орилмоор ч өдрүүд байсан даа. Хөлнийхөө улыг эргэтэл 2 бүсгүй хүн тэр том хотын тэр олон захаар явсан даа. Эхлээд ч эскизээ бариад л тохирох торго даавуу хайгаад байлаа хайгаад л байлаа байдаггүй ээ мэдээж яаж миний зохиож зурсан даавуу материал байхав, зарим нэгэнд нь ойролцоо даавуу сонгоод л заримдаа ч зүгээр таалагдсанаа аваад аваад л явсан. Харин торгоны сайн муугийн чанарыг сайн ялгадаг болсон доо.
Торгоны талаар жаахан мэдээлэл орууллаа.
Торго анх Хятадад үүссэн ба дундад зууны үед торгоны замыг Монголчууд эзэгнэж байх үед торгон дээр хээ тавих зургийг нарийн судалдаг байжээ
МЭ 522 онд Ромчууд торго нэхэгч авгайлдааны өндөгний төлөө бараг дайн зарлаж байсан гэдэг. Хятадаас булаан авч түүнийг Перст аваачин торго гарган авдаг болсноор торгыг баруун Ази, зүүн Европд мэдэх болсон ба Хятад өөрийн нэгэн том нууцаа ингэж дэлхийд алдсан түүхтэй.
Одоогоор Япон, Солонгос, Энэтхэг, Тайланд Арабын зарим нэг орон торгыг үйлдвэрлэж байгаа.
Манай монголчууд ихэвчлэн Хятадын хүр хорхойн шүлсээр нэхсэн торгыг өргөн хэрэглэдэг ба сүүлийн үед Энэтхэг Тайланд торго ихээр орж ирэх болсон.
Хүр хорхой 4-6 цагт 500 орчим өндөг гаргадаг. Энэ хорхойн авгайлдай бүр нь 600-900 метр урт шүлс ялгаруулдаг. 5-8 өндөгний шүлс нийлээд 1 ширхэг утас болно.
үргэлжлэл: more.blog.gogo.mn