Хуучирсан мэдээ: 2014.07.03-нд нийтлэгдсэн

Орчин үеийн хэл зүй судлалын эцэг гэгддэг Ferdinand de Saussure гэж сонссон л биз дээ?

– Сонсоогүй ээ??? Тэгвэл сонсох уу?

Saussure нь үе үеийн мэдлэгтэнүүдийг төрүүлсэн алдартай гэр бүлээс гаралтай нэгэн бөгөөд, Женевийн их сургуулийн хэл зүйн ухааны профессор юм. Харин тэрээр тухайн үеийн хэл зүйн ухааны талаар сэтгэл дундуур явдаг байж. Тухайн үеийн хэл судлал гэвэл
– Энэ улсын хэл нь цаг үеэ дагаад ингэж ингэж өөрчлөгдөөд, ийм ийм хэлтэй холилдож, тэндээсээ цаашаа ийм ийм хэл болон салбарлажээ
гэх зэргээр, төстэй хэлнүүдийг хооронд нь харьцуулж, нийтлэг язгуурыг нь тогтоох мэтийн л юм судалдаг байсан юмсанж.

Гээд бодохоор,
– Одоо ч гэсэн тийм л биз дээ?
гэсэншүү юм санаанд буух нь, арай зөвхөн би биш биз???

Ерөөс Saussure-аас өмнөх үе хүртэл хэл гэдэг нь
– Юманд хадсан шошго маягийн зүйл
гэсэн нийтлэг ойлголттой байсан байна.
Тэр нь жишээ нь, бодитоор оршин байдаг "Улаан өнгөтэй бөөрөнхий жимс" гэдэг юман дээр "А・Л・И・М" гэдэг шошго хадсантай адилхан, нэг тийм, юмс үзэгдэл ухагдахуунуудыг авианд харгалзуулсан төдий зүйл гэсэн санаа юм.

Гээд хэлэхээр,
– Тийм л биз дээ?
гэсэншүү юм санаанд буух нь, арай зөвхөн Монголчууд биш биз???

Харин Saussure тэрхүү шошго маягийн хэлний талаарх үзлийг далаар нь хөмрүүлж, дараах байдлаар цоо шинээр томъёолсон байна.
– Хэл гэдэг бол Ялгацуудын систем юм.

Эсвэл зүгээр, "Ялгаануудын систем" юм.

Энэ нь нэг ёсондоо, Saussure
– Хэл гэдэг бол, аливаа зүйлийг өөр бусад зүйлээс онцолж салгахын тулд байдаг.
гэсэн цоо шинэ хэлний талаарх үзлийг дэлгэн тавьжээ.

Өөрөөр хэлбэл, зүгээр л "нэг улаан юм" байхаар нь "алим гээд нэрлэчихье" гэсэн бус, харин тэрхүү "улаан бөөрөнхий зүйлийг" тухайлан бусдаас зориудаар ялгахын тулд "алим гэдэг нэр оноожээ" гэдэг талаас нь авч үзсэн байна.

Тэгэхээр, ингэж хэлэх төдийд нээх ч тийм онцын сүртэй ялгаа мэдрэгдэхгүй байж мэдэх юм.
– Явж явж тэгээл, алимыг алим гэж тогтоохын тулд л алим гэж нэрлэсэн юм байгаа биз дээ?
гэсэншүү юм бодож байгаа нь арай зөвхөн та биш биз???

Хэрэв тийм бол, энэ талаар арай жоохон дэлгэрэнгүй тайлбарлая.
Жишээ нь, доорхи зургийг хараад танд юу бодогдох бол?

үргэлжлэл: tomyo-bodyo.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж