Обама шигшээ багтаа зөвлөгөө өгөв

Хуучирсан мэдээ: 2014.07.03-нд нийтлэгдсэн

Обама шигшээ багтаа зөвлөгөө өгөв

-Обама шигшээ багийнхаа хаалгач Тим Ховардад сахлаа хусахыг зөвлөжээ-

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хөлбөмбөгийн шигшээ багийнхантайгаа утсаар холбогдож, мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын шигшээ багийнхаа хаалгач Тим Ховардыг эх орондоо ирэхдээ сахлаа хусаарай гэж хошигнон, зөвлөсөн байна. Ерөнхийлөгч Барак Обама,

-Залуус аа, та бүхэн биднийг гайхшруулж чадлаа. Би хөлбөмбөг сайн тоглож чаддаггүй, бас сайн мэддэггүй. Гэвч та бүхнийг хараад үнэхээр их бахархлаа. Та бүхэн улс орныхоо, ард түмнийхээ сэтгэл зүрхийг эзэмдэж чадлаа хэмээжээ.

Обама мэндчилгээнийхээ төгсгөлд АНУ-ын Батлан хамгаалахын сайдын хэмжээнд яригдаад буй Тим Ховардтай холбогдон,

-Тим, Би чамайг эх орондоо ирснийхээ дараа хөгжөөн дэмжигчдийнхээ гараас яаж амвд мултрахыг мэдэхгүй байна. Гэхдээ миний бодлоор чи сахлаа хуссан нь дээр байх. Тэгвэл хөгжөөн дэмжигчид танихгүй байж болох шүү гэж хошигносон байна.

Хаалгач Тим Ховард эх орондоо жинхэнэ баатар болж байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел шигшээ багийнхандаа мэндчилгээ дэвшүүлэхдээ,

-Хаалгач Тим Ховард бол жинхэнэ батлан хамгаалах яамны сайд. Тим Ховард 2014 оны ДАШТ-ээр жинхэнэ итгэлтэй батлан, хамгаалагч гэдгээ харууллаа гэж хэлсэн юм. Үүний дараа интернетийн www.wikipedia.org цахим хуудсанд нэгэн редактор хаалгач Тим Ховардыг АНУ-ын Батлан хамгаалахын сайд гэж бичжээ. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын төлөө АНУ болон Бельгийн шигшээ өрсөлдсөн юм. Бельгийн шигшээ баг АНУ руу хаалга руу 38 удаа цохисон байна. Үүнээс 27 чиглэсэн аюултай довтолгоон байжээ. АНУ-ын хаалгач Тим Ховард 16 удаа бөмбөгийг хааж, ДАШТ-ий дээд амжилтыг тогтоосон юм.  

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж