Хуучирсан мэдээ: 2014.07.03-нд нийтлэгдсэн

Сэтгэл судлалын тухай бүгд

Тамхинд агуулагддаг никотин хэмээх бодис тархинд очих хүчилтөрөгчийг тасалдуулдаг бөгөөд ялангуяа баруун тархинд ихээхэн хор учруулдаг байна. Глюкозийн бодисын солилцоо багасаж тархи хүчил төрөгчийн дутагдалд орсоны улмаас залхуу хүрдэг, ой тогтоолт мууддаг, асуудалд хандахдаа хойрго болдог гэх зэргээр танин мэдэхүйн үйл ажиллагаа эрс доройтдог аюултай. Мөн үүнээс гадна тамхи татах үед кортизолын түвшин улам нэмэгдэж стрессийн даавар ихээр ялгардаг учир яагаад тамхи, гутранги үзэл хоёр үргэлж хамтдаа оршдогийг гайхах хэрэггүй юм. Тамхи татдаг хүний уурлах, түрэмгийлэх сэтгэл хөдлөлийг удирддаг тархины хэсэг нь тамхи татдаггүй хүнийхээс гурав дахин идэвхтэй ажилладаг. Хэрэв та ажлын бүтээмжээ сайжруулахыг хүсэж байвал, эдийн засгаа нэмэгдүүлмээр байвал, өөдрөг байхыг хүсвэл ердөө л тамхиа хаячих, тамхи татахгүй бай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж