Баянхонгор 23 мазаалайтай

Хуучирсан мэдээ: 2014.07.03-нд нийтлэгдсэн

Баянхонгор 23 мазаалайтай

Хүн төрөлхтөн байгаль эхтэйгээ зүй бус харьцсанаас амьтан, ургамал устан үгүй болж байгаа. Ховордож байгаа ан амьтныг хамгаалах хөдөлгөөн хаа сайгүй өрнөж, манайх ч ховор ан амьтнаа Улаан номд оруулан агнах устгахыг хориглодог. Одоо дэлхийд 22-хон ширхэг мазаалай үлдсэн гэсэн тооцоо гарч, говийн жаахан амьтныг хайрлах хөдөлгөөн хаа сайгүй өрнөөд байна.

Мазаалай зөвхөн Баянхонгор аймагт байдаг болохоор нутгийнхан нь бүр илүү хамгаалах хөдөлгөөнд нэгдэж, ёстой л нүдний цөцгий мэт хайрлаж байгаа.

Мазаалай хүнд дасамтгай хүнтэй таарчихаад эхлээд жаахан гайхдаг ч өгсөн чихрийг нь идчихээд, дараа нь салж өгөхгүй хүзүүдэн, хормой хотноос нь зулгааж байдаг дасамтгай хөөрхөн ааштай амьтан гэдэг. Харин сүүлийн үед Баянхонгорын мазаалай нэгээр нэмэгдэж 23 мазаалайтай болсон гэж ярих болжээ.

Учир нь хонгор нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбатыг хүмүүс сэмхэн мазаалай гэж нэрлэх болсон сурагтай. УИХ-ын гишүүн Д.Ганбат нээрэн ч мазаалайтай төстэй байж магадгүй шүү.

Эх сурвалж: Сэрүүлэг сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж