Орхон аймгаас мэдээлж байна.
ПДҮ-ГИЙН АЙЛУУДЫГ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОХ АЖИЛ НАМРААС ЭХЭЛНЭ
Баянцагаан багийн ПДҮ орчмын 200 айлыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын төсвийг түрүүчийн долоо хоногт буюу 6-р сарын 26-нд хуралдсан ИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар баталжээ.
Гэр хорооллыг дахин төлөвлөх, Эко болон Евро Эко, 1 “а”, 2 “а” хорооллыг босгох нь иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийн гол ноён нуруу нь мөн ч иргэд өөрсдийн газар дээр санаандаа таарсан байшинг боломжоороо барьж ая тавтай амьдрах гол нөхцөл нь болсон дэд бүтцийг дэргэд нь хүргэх асуудалд ч Орхон аймгийн удирдлага түүнээс дутуугүй ач холбогдол өгч байгаа билээ. ПДҮ-гийн айлуудыг инженерийн шугам сүлжээнд холбох ажил намраас эхэлнэ.
Эх сурвалж: http://erdenet.mn