Орхон аймгаас мэдээлж байна.
“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд АЗДТГ, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Гал голомт үндэсний хөдөлгөөний Орхон аймаг дахь салбар хүрээ, Гэр бүлийн ордонтой хамтран “Аймгийн манлай гэр бүлүүдийг шалгаруулах” арга хэмжээг 2014 оны 07 сарын 02-ны өдрийн 10 цагт Гэр бүлийн ордонд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд “Аймгийн манлайлагч гэр бүл”-ээр
• К. Даулетбайн гэр бүл
• Д. Цэенрэгзэнгийн гэр бүл
• Ш. Чагнаадоржийн гэр бүл
“Аймгийн шилдэг уншигч гэр бүл”-ээр:
• Ч. Мөнхбатын гэр бүлүүд тус тус шалгарлаа.
Мөн энэ өдөр манай аймагт анх удаа “Гэр бүлийн эрх зүйн сургалт сурталчилгаа, зөвөлгөө өгөх танхим” нээлтээ хийлээ.
Эх сурвалж: http://erdenet.mn