Ж.Батзандан гишүүний тэмцэл ажил хэрэг болж Ганц худгийг татан буулгалаа

Хуучирсан мэдээ: 2014.07.03-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан гишүүний тэмцэл ажил хэрэг болж Ганц худгийг татан буулгалаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан сүүлийн үед иргэдэд хэрэгтэй маш олон асуудлыг шийдэж байгаа билээ. Тэрбээр, Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд үйлчилдэг байхаар шийдэж тун удахгүй энэ эмнэлэг энгийн иргэдэд үүдээ нээхээр болоод байна.

Түүнчлэн Ганц худгийн гэх тодотголтой хорих ангийг татан буулгахаар болсон байна. Энэхүү хорих ангийг татан буулгах санаачилгийг мөн л эрхэм гишүүн гаргасан бөгөөд түүний санаачилга ажил хэрэг болж ангийг нь татан буулгаж газрыг нь дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Ганц худгийн хорих анги гэж нэрлэгдсэн 421-р хорих анги нь 1920-оод оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орчин үеийн хорих ангийн стандарт, шаардлагыг хангаагүй, хамгийн харгис хоцрогдсон хорих ангиудын нэг гэгддэг билээ.

Дашрамд дурьдахад, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хуульзүйн байнгын хорооны гишүүнээс албан ёсоор татгалзаж фракцийн тохироо хийж байгаа намын удирдлагуудын эсрэг тууштай тэмцэл өрнүүлж эхлээд байгаа юм.

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж