“Оюутолгой”-н оролцоог тодруулсан гэрээ үзэглэнэ

Хуучирсан мэдээ: 2014.07.03-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н оролцоог тодруулсан гэрээ үзэглэнэ

Засгийн газрын хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

“Хөрөнгө оруулалтын сан” байгуулна

Монгол Улсын Их Хурал Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 оны 10 дугаар сард баталсан бөгөөд цаашид хэрэгжилтийг хангаж ажиллах нь санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин, макро эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Мөн Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс эдийн засгийн үр ашигтай хөгжлийн санхүүжилт хийх “Хөрөнгө оруулалтын сан” үүсгэн байгуулах тухай зөвлөмж болгосон тул Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажлыг эхлүүлэхэд эхний ээлжинд Засгийн газар тус санд Хөгжлийн банкаар дамжуулан хөрөнгө оруулах урьдчилсан шийдвэр гаргах шаардлагатай гэж үзжээ. Энэ шийдвэрийн үндсэн дээр анхдагч хөрөнгө оруулагчаар оролцуулж болох олон улсын хөгжлийн банкуудтай яриа хэлэлцээг эхлүүлэх юм. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын санд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээтэй адил дүнг бусад хөрөнгө оруулагч нар оруулах бөгөөд санг үүсгэн байгуулах үйл явц 3 сар орчим үргэлжилнэ гэж тооцоолж байна.

Хөрөнгө оруулалтын санг байгуулснаар Засгийн газраас оруулсан хөрөнгийн дүнг хөшүүрэг болгон ашиглаж бусад хөрөнгө оруулагч, хөгжлийн банкнаас хамгийн багадаа 5 дахин их хэмжээтэй тэнцэхүйц хөрөнгийг босгох боломжтой. Мөн хөрөнгийг зээлээр бус хөрөнгө оруулалт хэлбэрээр татах учраас өрийн таазны хувьд дарамт учрахгүй, ам.долларын дотогш чиглэсэн урсгал орж ирэх учраас төгрөгийн ханш чангарна, бүтээн байгуулалтын төслүүд санхүүжилтийн эх үүсвэртэй болно, санхүүгийн зах зээлийн зөв, тэнцвэртэй бүтэц бүрэлдэх боломж нээгдэнэ зэрэг олон эерэг үр дүн гарна.

Засгийн газрын хуралдаанаар “Хөрөнгө оруулалтын сан” үүсгэн байгуулах тухай асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Үүнтэй холбогдуулан Олон улсын санхүүгийн байгууллагатай хэлэлцээр хийж хөрөнгө оруулалтын сангийн эхний үе шатыг хэрэгжүүлэх зорилгоор 100 сая ам.долларын хэмжээтэй санхүүгийн амлалт гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Эхний үе шатны ажлын хэрэгжилтийн үр дүнд олон улсын санхүүгийн байгууллагын санхүүгийн амлалтын хэмжээ 200 сая ам.долларын хэмжээнд хүрсэн тохиолдолд Засгийн газарт танилцуулж, санхүүгийн амлалтыг хэрэгжүүлэх эх үүсвэрийг батлуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

“Тавантолгойн цахилгаан станц” барих төсөлд “Оюу Толгой”-н оролцоог тодруулсан гэрээг удахгүй үзэглэнэ

Монгол Улсын Засгийн газар, “Оюу Толгой” ХХК хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулахыг зарчмын хувьд дэмжиж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нарт олгохоор тогтлоо.

Өмнөд бүсийн эрчим хүчний системийг байгуулахад стратегийн онцгой ач холбогдолтой “Тавантолгойн цахилгаан станц” барих төсөлд тус станцын үндсэн хэрэглэгч болох “Оюу Толгой” ХХК-ийн оролцоо их тул хоёр талын хамтын ажиллагааг энэ гэрээгээр зохицуулна.

Засгийн газар, “Оюу Толгой” ХХК-ийн хооронд 2009 онд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 7.3-т заасны дагуу Оюутолгойн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор эрчим хүчний хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс хангах үүрэг хүлээсэн. Дээрх гэрээг байгуулснаар “Оюу Толгой” компани энэ үүргээ биелүүлэх юм.

Бельги улстай хамтран “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийг бэхжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант улсын Засгийн газар хооронд байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн барихаар тогтлоо.  

2014-2016 онд хэрэгжүүлэх энэ төсөл Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнүүдийг нь сургаж дадлагажуулна.

Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 6,4 сая еврогийн 59,4 хувийг Бельгийн Засгийн газрын хүүгүй, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ.

Авто замын ажлын гэрээг дуусгавар болгов

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гэрээт хугацаандаа дуусгах боломжгүй болсон тул “Тэнгэр уул констракшн” ХХК, БНХАУ-ын Шандон Зонгхун зам, гүүрийн барилгын компанийн түншлэлтэй байгуулсан гэрээг дуусгавар болгож, уг авто замын барилгын ажлыг техник, ажиллах хүчний чадавх сайтай компанитай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгав. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын  ажил  гүйцэтгэх гэрээг 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр  “Тэнгэр уул констракшн” ХХК, БНХАУ-ын Шандон Зонгхун зам, гүүрийн барилгын компанийн түншлэлтэй байгуулан замын барилгын ажлыг эхлүүлсэн. Замын барилгын ажлын төсөвт өртөг нь 38,2 тэрбум төгрөг бөгөөд Гүйцэтгэгч гэрээний 3 дугаар заалтын дагуу 2013 оны 12 дугаар сарын 1-ний дотор авто замын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах ёстой байсан. Тус замын барилгын талбайд өнөөдрийн байдлаар хөрс хуулалт 86,1%, далан 58,5%, хөлдөлтөөс хамгаалах үе 29,6%, суурь 1,7%,  хучилт 16,5%, гүүр 40%, хиймэл байгууламжийн ажил 47% хийгдэж барилгын ажлын явц 50,1%-тай байна. Одоогийн байдлаар замын барилгын ажлын талбайд нэг ч хүн байхгүй, 64 машин механизм, тоног төхөөрөмж байна. “Тэнгэр уул констракшн” ХХК, БНХАУ-ын Шандон Зонгхун зам, гүүрийн барилгын компанийн түншлэл нь Хөгжлийн банкнаас 17.3 тэрбум төгрөгийн санхүүжилт аваад байгаа юм.

Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнана

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан төрийн болон үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан дараах хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэлээ.

·      Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх

·      Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэг

·      Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ахлах референт Н.Буяндэлгэр

·      Швейцарийн холбооны Улсын иргэн, доктор Бит Кехтер

·      Сангийн яамны Төрийн сангийн газрын Хэлтсийн дарга Ц.Ариунсанаа

·      Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хөдөө аж ахуйн цаг уурын харуулын ажиглагч Б.Оюунцэцэг

·      Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг

·      Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн О.Нямхүү

·      Монгол цэргийн музейн ерөнхий нягтлан бодогч Л.Ганхуяг

·      Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн

·      Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ж.Батболд

·      Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.Батцэцэг

·      Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга У.Сауле

·      Хөдөлмөрийн яамны Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний хэлтсийн дарга С.Жамьянсүрэн

·      Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул

·      Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга Г.Батхүрэл

·      Эрчим хүчний яамны бичиг хэргийн эрхлэгч Х.Отгонбат

·      Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Амар

 ТОВЧХОН:

–  “Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд зарим сумдад тендер зарлагдсан боловч оролцогч санал ирүүлээгүй, шаардлага хангасан нэг ч оролцогч шалгараагүй, тендерийн маргаан гарсны улмаас тендерийг дахин зарлаж, дүгнэж, сонгон шалгаруулахад хугацаагүй болж, төсвийн жилд багтахааргүй болсныг харгалзан үзэж холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ шууд байгуулах нөхцөл, бололцоог эрэлхийлж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдсан тухайн ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

– See more at: http://www.zasag.mn/news/view/6079#sthash.jUASGz0Y.dpuf

Засгийн газар өчигдөр /VII.02/ хуралдаж, цаг үеийн зарим асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж