"Ерөнхий сайдын 30 минут" уламжлалт уулзалт өнөөдөр болж, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Сүүлийн өдрүүдэд орон сууцны урт хугацаат найман хувийн зээл инфляцийн өсөлтөөс хамаарч 9.7 хувьд хүрсэн тухай яриа түгэх болсон. Тэгвэл эл асуудалд Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Найман хувийн орон сууцны зээл хэвийн олгогдоод явж байгаа. Инфляци өссөн хэдий ч зээлийн хүүг нэмэх асуудлыг Засгийн газрын төвшинд яриагүй, тийм шийдвэр гараагүй гэж ойлгох хэрэгтэй. Хүүг өсгөхдөө тулбал 9 хувиас хэтрэхгүй" гэсэн юм.
Мөн УИХ-аар хэлэлцэгдсэн ч хэлэлцүүлэг нь хойшлогдсон Төмөр замын бодлогын төслийг УИХ-ын гишүүн Х.Баттулга өмнөх парламентын үед Зам тээврийн сайдаар ажиллаж байх үедээ УИХ-д оруулж ирж батлуулж байсан. Түүнийг нь Засгийн газар үндсэнд нь барьж экспортын чиглэлийн төмөр замын төсөл боловсруулан УИХ-д оруулж ирсэн. Түүнийгээ УИХ-ын гишүүн Х.Баттулга одоо үгүйсгэн, эх орноо худалдах гэж байгаа мэтээр ярих нь утгагүй. Х.Баттулгын батлуулсан төмөр замын бодлогод Монгол Улс долоо, найман газраар олон улсын гарцтай болохоор туссан, тэр тусмаа Ганц модны боомтоос хил хүртэл нарийн царигтай төмөр зам тавих нь эдийн засгийн агуулгаараа улсад илүү ач холбогдолтой" гэж тодотголоо.
Г.ДАРЬ