Английн “Арсенал” баг Чилийн шигшээ болон Испанийн “Барселона”-гийн довтлогч Алексис Санчесын төлөө 40 евро төлөхөд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Өдгөө 25 настай Алексис Санчес 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр тодорч, Испанийн “Барселона” багт ирсэн. Харин 2014 оны ДАШТ-д Алексис Санчес Чилийн шигшээ багийнхаа хамт шөвгийн 16-д багтан, дөрвөн тоглолтод хоёр гоол, нэг гоолын дамжуулалт өгч, энэ цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг гэдгээ баталсан юм. Одоогийн байдлаар “Арсенал” багийн удирдлагууд Алексис Санчесын төлөөлөгчтэй уулзаж, тохиролцохоор ажиллаж байгаа юм. Алексис Санчес 2013-2014 оны улиралд Испанийн хөлбөмбөгийн дээд лиг “Примера дивисион”-д 21 гоол оруулсан билээ.
Б.БИЛЭГ