
2. Нойрноос сэрснээс хойш 5 минутын дараа зүүдний 50 хувь нь замхардаг бол 10 минутын дотор 90 хувь нь мартагддаг байна.
3. Эрэгтэй эмэгтэй хүн болгон зүүд зүүдэлж, хариу үйлдэл үзүүлэх нь ч өөр өөр байдаг… Эр хүн бусад эрчүүдийг зүүдлэх хандлагатай байдаг бол эмэгтэй хүн аль алиныг нь зүүдэлдэг аж.
4. Зүүдээ манах
Нэг удаа зүүдэлсэн зүүд мартагдахгүй байх нь бий. Зүүдээ манаж чаддаг хүмүүс олон байдаг нь нэг л зүүдээ олон дахин зүүдэлдэгтэй холбоотой. Эмэгтэйчүүдийн 70 хувь, эрчүүдийн 65 хувь нь зүүдээ манаж ярьж чаддаг байна.
5. Биеийн өөрчлөлт
Унтаж буй үедээ нүдээ аниатай хэвээр эргэлдүүлэх нь хэвийн үзэгдэл бөгөөд үүнийг хараагаар унтах үзэгдэл гэдэг. Ийм үзэгдэл насанд хүрсэн хүний унтаж буй үеийн 20-25 хувьд нь тохиолддог ойролцоогоор нэг шөнийн нойрны 90-120 минутыг эзэлдэг байна.
6. Хараагаар унтах үзэгдэл
Хараагаар унтах үед зүүдний үйл явдалд хариу үйлдэл үзүүлэхгүйн тулд уураг тархи биемахбодийг хөдөлгөөнгүй болгодог байна. Гэсэн хэдий ч уураг тархи сэрэхэд нойрноос мөн сэрдэг аж.
7. Хүн болгон зүүдэндээ өнгийг ялгаж харж чаддаггүй
Хараатай хүмүүсийн 12 хувь нь зүүдэндээ хар цагаан өнгийг ялгадаг аж. Үлдсэн хувь нь зүүдэндээ аливаа зүйлийг өнгөтөөр хардаг байна. 1915-1950 онуудад явуулсан судалгаагаар дийлэнх хүмүүсийн зүүд хар цагаан өнгөтэй байсан бол 1960-аад оноос судалгааны үр дүнд өөрчлөлт гарчээ. Өнөөдөр 25 –аас доош насныхны зөвхөн 4.4 хувь нь л зүүдээ хар цагаан өнгөөр хардаг аж. Саяхны нэгэн судалгаа зүүдний уг өөрчлөлтийг телевиз хар цагаанаас өнгөт болон өөрчлөгдсөнтэй холбон тайлбарласан юм.
8. Зүүдний тайлал
МЭӨ 3000-4000 жилийн өмнөөс үүдэлтэй боловч эртний нийгмийн хүмүүс зүүд болон бодит ертөнцийн хоорондох ялгааг нарийн тайлбарлаж чаддаггүй байсан гэдэг. Тэд бодит зүүдийг бодит амьдралын үргэлжлэл гэж үздэг байсан төдийгүй зүүдний ертөнцийг илүү хүчтэйд тооцдог байжээ..
9. Өдрийн бодол
Судалгаагаар бид өдөрт дунджаар 70-120 минутыг мөрөөдөхөд зарцуулдаг аж. Өдрийн бодол нь нойр болон сэрүүн байх үеийн хоорон дахь ухамсарт байдал юм. Өөрөөр хэлбэл бид сэрүүн байх үедээ мөрөөддөг амттай бодлууд юм. Харин бид бодлоосоо сэрэхэд төсөөлөл, зөгнөл алга болдог байна.
10. Хар дарсан зүүд
Хар дарсан зүүд нь хүнийг айж цочин сэрэхэд хүргэдэг айдаст мэдрэмж юм. Хар дарсан зүүд нь бодит амьдрал дээрх сэтгэл түгшээсэн нөхцөл байдал, сэтгэгдлийн хариу үйлдэл байдаг. заримдаа бид бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх болон үл тоомсорлох үед хар дарсан зүүд зүүдлэх нь бий. Судалгаагаар хар дарж зүүдэлдэг хүмүүс ихэнхдээ гэр бүлийн асуудалтай холбоотой сэтгэцийн эмгэгтэй, эм, мансууруулах бодисын нөлөөнд орсон, амиа хорлох оролдлого хийдэг эсвэл бүтэлгүй хайр дурлалтай учирсан байдаг аж. Хар дарсан зүүд нь хүний айдастай холлбоотой учир үүнийг даван туулах ёстой аж.
Бэлтгэсэн Н.Энх