Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Уралдааны болзол батлах тухай” А/542 дугаар захирамж гаргалаа.
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилт, “Ухаалаг–Улаанбаатар” хөтөлбөр, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, бодит үр дүнг дээшлүүлэх зорилгоор нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойг угтаж нийслэлийн хороодын Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлалаа.
Энэхүү уралдаанд нийслэлийн 152 хорооны Засаг дарга нар оролцох бөгөөд 09 дүгээр сарын 15-ны өдөр оролцогчдын материалыг хүлээн авч, 1,2-р шатны шалгаруулалт хийнэ. Болзолт уралдаанд шалгарсан 20 хорооны Засаг даргад орон сууц (60 хүртэл м2) худалдан авахад нь зориулан урьдчилгаа төлбөрийн 20%-ийн хөнгөлөлт үзүүлэх эрхээр шагнах юм. Орон сууцны урьдчилгаанд олгох хөнгөлөлтийг орон сууц худалдан авах байгууллага руу бэлэн бусаар шилжүүлнэ. Уралдааны болзлыг дэлгэрэнгүй танилцуулъя.