Хамгийн амттай пиццаг хаана хийдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2014.07.03-нд нийтлэгдсэн

Хамгийн амттай пиццаг хаана хийдэг вэ?

Пицца гэж юу вэ? Томатны соус, моцарелла бяслаг, болон мах ногооны хачиртай хавтгай талхыг ПИЦЦА гэж хэлж болно. МЭӨ 6-р зуунд цэрэг эрс бамбайн дээрээ гурил хавтгайлан болгож бяслаг, ногоо зэргийг дээр нь тавьж иддэг байсан түүхийн олдворууд олдсон байдаг. 19-р зууны сүүл үед  Италийн Напольд хотод нэгэн тогооч Италийн I Умбэрто хаан болон хатан хаан Маргарита-д пицца хийж өгсөн нь ихэд таалагдсан бөгөөд энэхүү явдлын дараа пиццаг  жирийн иргэдээс эхлүүлээд хаад ноёд хүртэл амтархан иддэг болжээ. Олон зуун жилийг туулсан энэ амтат хоол өдгөө орчин цагийн хүн бүрийн хамгийн хайртай, идэх дуртай хоолны нэг болж чаджээ.

Пицца нь олон улсад түгэх бүрийдээ  тухайн улс орон,  нутгийн хоолны соёлын нөлөөгөөр өөр өөр орц найрлагатай хийгддэг. Одоогоор нийт 1000 гаруй төрлийн пицца бий гэсэн судалгааны үр дүн  байдаг бөгөөд хүн бүрийн дуртай амт өөр өөр тул олон төрлийн пицца байдагт гайхах зүйл байхгүй билээ.  Тэгвэл эдгээрийн дотроос хамгийн амттай пицца нь аль нь бол? Дэлхийн хүн зоны амтархан зооглох дуртай Pizza Hut брэндийн Пан (Pan) пицца пиццаны борлуулалтаараа тэргүүлэгч АНУ-д номер нэгээр шалгарсан бол харин Европт тус брэндийн пиццаны нэгэн төрөл болох шаржигнуур амттай нимгэн (Thin ‘N Crispy) пицца хамгийн сайхан амттай пиццагаар тооцогджээ. . Пан пицца  нь онцгой сайхан жор бүхий хөвсгөр зөөлөн хөөлт, алтан шаргал гадаргуутай байдаг тул бүх насныхан амтархан идэх дуртай. Нимгэн пицца нь хамгийн нарийн гурилаар хийгддэг, бүхэлдээ шаржигнасан зөөлөн амттай.

Харин сүүлийн үед  пиццанд дурлагсдыг хамгийн ихээр татаж байгаа пицца бол яах аргагүй Stuffed crust пицца. Уг пиццаны захын хөөлттэй хэсгийн голоос нь бяслаг гарч ирдэг тул үртэсийг ч үлдээлгүй иддэг байна.

Энэ бүх амттай пиццаг Монголдоо амтлах боломжтой болж буйг та сонссож амжсан уу? Дэлхийн номер 1 пиццаны сүлжээ Pizza Hut тун удахгүй өөрийн алдарт Пан пиццатайгаа хамт орж ирэх гэж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж