Цахим ертөнцөд жиргэж суудаг нөхдүүд хоёрхон сэдвээр л “амьсгалдаг” болчихоод байгаа. Нэг нь тэднийг хоёр хувааж, талцуулж, муудалцуулах болсон мөнөөх л цариг. Нөгөө нь харин цэнхэр бөмбөрцгийг байлдан дагуулж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Өчигдрийн жиргээний ч гол сэдэв нь дээрх хоёр үйл явдал байсан бөгөөд сонирхолтой нь сошиал ертөнцийнхний анхаарлыг татаж, хамгийн сонирхолтой жиргээгээр УИХ-ын гишүүн Х.Баттулгаас Ерөнхий сайдад хаягласан захидлын хариуд @econsarnai гэх жиргээчээс бичсэн хайрын захидлын хариу тодорлоо.
"Хайрын захианы хариу"
Хэд хоногийн өмнө Ардчилсан намын гишүүн Ардчилсан намын даргадаа, Засгийн газрын гишүүн асан нөхөр Ерөнхий сайддаа, нэг фракцын толгойлогч нөгөө фракцын толгойлогчдоо хайрын захиа илгээжээ. Харин өнөөх захиа авсан нөхөр өнөөдрийг хүртэл хариугаа өгөөгүй байдаг… Женкогийн Н.Алтанхуягт илгээсэн захианы хариуг миний бие өгчихмөөр санагдаад байна. Өөрт чинь очсон, өөрөө хариу өгөх ёстой захидлын чинь хариуг өөрийн чинь өмнөөс өгч орхисонд уучилж үзээрэй Алтанхуягтанууд аа!!! Ер нь уучлал гуйгаад байх ч юу байх вэ дээ. Ганц захианы хариу өгөх гэж юун уддаг юм.
Жэнко Баттулгын захидлын хариулт:
1.ZTE юу? Та энэ асуултаа танай намын УИХ-ын гишүүн, журмын нөхөр Батзандангийн ах Бат-Эрдэнэсээ асуу!
2.Төмөр зам уу? Салбарын сайд нь хэн билээ. Та байсан шүү дээ. Бүтэн 6 жил эх орны минь хөгжилд чөдөр тушаа болсон Та наадахаа ӨӨРӨӨСӨӨ асуу
3.Bank of China юу? Эрүүл ухаанаар бодсон ч өөрөө Худалдаа хөгжил, Голомт, Улаанбаатар, Интер, Капитрон гээд ийм олон банкуудтай хүн яасан гэж гадны банкыг дэмжих вэ дээ. Энэ тал дээр харин өөрийнхөө бизнесийг хамгаалж, өөрөө өөрийнхөө төлөө зоригтой дуугарч байгаа таны талд байгаа шүү.
4.Газрын тухай хууль уу? Уг хуулийн төслийг таны туслах, МоАХ-ын Байгалмаа чинь ахалж ажилласан гэдэг юм билээ. Тиймээс та туслахаасаа асуусан нь дээр байх аа.
Харин дараагийн сонирхол татсан жиргээч бол @batengineer. Тэрбээр "А.Гансүхийн суудал бүтэн байвал даа автобусны осол ч яамай юу даа хөө" гэх дуу зохиосноо сонирхуулсан нь жиргээчдийг бяцхан хөгжөөгөөд авсан болов уу.
ЦАХИМ БОЛЖМОР