Цаатан фестиваль болно

Хуучирсан мэдээ: 2014.07.02-нд нийтлэгдсэн

Цаатан фестиваль болно

Цаатан фестиваль болно

Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал болсон цаа, цаан сүрэг, цаатан иргэдийн аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой жил бүр зохион байгуулагддаг “Цаатан Фестиваль” наадам долдугаар 7-р сарын 7, 8-ы өдрүүдэд “Далай тур” жуулчны баазад болно.

Тус наадам энэ жил 14 дэх жилдээ зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олддог аж. Наадмыг Эрдэнэ-Уул захиралтай Монтрейвэл компани Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны бааздаа зохион байгуулна. Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралыг үзэх төдийгүй олон сонирхолтой арга хэмжээнд оролцох ажээ.

Б.ГАНТУЯА

Эх сурвалж: www.khuvsgulnews.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж