Та 20кг ачаатай, эсвэл 2 литр усны лонх барьж явсан ч ялгаагүй нойтон, чулуурхаг замын ганцхан буруу гишгэлт л зугаатай аяллыг тань дуусгавар болгох боломжтой байдаг. Аюулгүй, тав тухтай аялал хийх нь хэр зэрэг мэргэжлийн түвшинд бэлтгэлээ базааснаас 100% шалтгаалдаг. Тиймээс бид танд дэлхийн №1 аяллын брэнд The North Face-ийн аялалд зориулсан шилдэг технологиудыг цувралаар танилцуулж байна.
“Дөчөөд жилийн турш The North Face брэнд нь тамирчдыг хурд хүчээ илүү сайжруулж, амжилтаа ахиулахад зориулсан шинэ материалууд, шилдэг үйлдвэрлэлийн эрлийг зогсолтгүй үргэлжлүүлж, түүний зэрэгцээ хамгаалалтын технологийг улам сайжруулсаар ирсэн.
- Ултра Хамгаалалтын цувралууд
Үүнд гүйлтийн гуталнууд, хөнгөн, хүнд хэлбэрийн авиралтанд зориулсан гуталнууд багтаж байгаа бөгөөд Ультра Хамгаалалтын Цуврал нь таны хөлийг зун, хавар, намрын аль ч цагт тав тухтай мөн аюулгүй байлгаж чадна.
Хөнгөн жин болоод шилдэг хамгаалалтыг гайхалтайгаар хослуулж чадсан энэхүү цувралын эхний цуглуулгууд 2014 оны 1-р улиралаас эхлэн гарснаар хэрэглэгчдийн талархлыг ихээр хүлээж аяллын гутал үйлдвэрлэлийн салбарт тэргүүлсээр байна. Хэрэглээний хувьд жижиг размеруудыг ихээр үйлдвэрлэж байгаа нь бүх хүн хэрэглэх боломжийг олгож байна.
– “Ultra Trail” загвар
саад бартаатай замд зориулсан гутал бөгөөд өндөр үр дүнг шилдэг хамгаалалтын хамтаар санал болгож чадна. Ultra Trail нь CRADLE Гуаид, тоос шорооноос хамгаалах Ultra Airmesh болон хамгаалалтын Vibram технологиудтай. Мөн Ултра Трэйл нь чийгийг хурдан шингээх чадвартай FlashDry болон Gore-Tex-ын агаар нэвтрүүлэгчтэй усны хамгаалалтын мембрантай.
– “Ultra Smooth” загвар
тэгш, гөлгөр гадаргуутай замд зориулагдсан өд мэт хөнгөн гутал юм. Доргилтын хүчийг буцааж, ачааллыг хянах Pebax гадаргуутай.
– “Ultra FastPack” загвар
Доргилтын хүчийг буцааж, ачааллыг хянах Pebax болон хамгаалалтын Vibram гадаргуугаас гадна агаар нэвтрүүлэх чадвар сайн бөгөөд хөнгөн тул гүйгчдийн хөлөнд тун эвтэйхэн юм. Мөн Gore-Tex-ын агаар нэвтрүүлэгчтэй усны хамгаалалтын мембрантай.
– “Ultra Hike GTX” загвар
Олон талтай, хөнгөн жинтэй энэхүү гүйлтийн гутал нь CRADLE Гуаид болон Pebax технологиудаар хийгдсэн тул бартаа саадтай гадаргуу дээр хурдан бөгөөд хөнгөхөн аялахад нэн тохиромжтой.
– ’Ultra Kilowatt’’ загвар
Уулын тамирчид цуглуулгандаа шинээр нэмбэл зохих бүтээл болжээ. Доргилтын хүчийг буцааж, ачааллыг хянах Pebax гадаргуутай, хамгаалалтын Vibram технологи нь цаг ууран эрс тэс орчинд тэсвэрлэж, гүйлт, авиралт зэрэг аяллын бүх төрлүүдэд хамгаалалт болж чадна.
УИД-ын 3-р давхарт Монгол дахь цорын ганц албан ёсны салбар
The North Face дэлгүүр.