Хаягдал цаасаар ариун цэврийн цаас хийдэг машин бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.07.02-нд нийтлэгдсэн

Хаягдал цаасаар ариун цэврийн цаас хийдэг машин бүтээжээ

Албаны хэрэгцээнд ашиглагдсан хаягдал цаас маш ихээр гардаг ч түүнийг үр ашигтайгаар дахин ашиглах арга төдийлэн байдаггүй. Харин Японы нэгэн компани хаягдал цаасыг ариун цэврийн цаас болгодог автомат машиныг бүтээжээ. Уг машинд хаягдал цаасыг хийхэд жижиг хэмжээтэй үүрмэг болтол нь хэрчиж жижиглэнэ. Үүний дараа ус нэмэх товчлуурыг дараад 30 минут болоход ариун цэврийн цаас болон гарч ирэх аж.

Ингэснээр ашиглагдсан хаягдал цаасыг үр дүнтэйгээр дахин ашиглаж, ихээхэн хэмжээний хэмнэлт гаргах давуу талтай юм байна. Уг машин хэрхэн ажилладгийг дараах видеоноос үзнэ үү.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж