Дэлхийн I, II дайны үед газарт булагдсан олон саяар тоологдох мина буюу тэсрэх бөмбөг одоо ч идэвхитэй хэвээр байж, энгийн ард иргэдийн аюулгүй байдалд заналхийлсээр байгаа билээ. Эдгээр тэсрэх бөмбөгийг илрүүлж, аюулгүй болгох ажилд ихээхэн хүч хөрөнгө зарцуулж байгаа ч хүний амь эрсдэхгүйгээр хийх робот бүтээжээ.
Газар дор байгаа тэсрэх бөмбөгийг илрүүлэх хүчин чадал бүхий уг робот нь алсын зайн удирдлагатай ба тэсрэх бөмбөгийн байршил болон тоо хэмжээг тодорхойлох юм байна.
Ингэснээр олон мянган цэргийн амь болон машин техникийг тэсрэх бөмбөгийн аюулд өртөхөөс сэргийлж чадахаар болжээ.
Т.БИЛГҮҮН