Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч томоохон компанийн нэг болох “Kia” Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан тусгай рекламаа гаргажээ. Уг зар сурталчилгаанд алдарт загвар өмсөгч Адриана Лима тоглосон байна.
Тэрбээр Бразил улсаас гаралтай ба Америк хөлбөмбөгийн тамирчид дээр Kia загварын автомашин хөлөглөн ирээд Хөлбөмбөгийн дэлхийн аваргын бөмбөгийг өшиглөн “Миний эх оронд энэ бол хөлбөмбөг” гэж хэлдэг юм байна.
Т.БИЛГҮҮН