Ж.Батзандан: Худлаа ярьж, өрөөлөөс алдаа хайдгаа болих цаг болсон

Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Худлаа ярьж, өрөөлөөс алдаа хайдгаа болих цаг болсон

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын чуулганы зав­сарлагаанаар МАН-ын бүл­гийн гишүүд захуудаар явж худалдаа эрхлэгчидтэй уулзсан. Тэд эдийн засаг зогсонг бай­далд орж, эл­гээрээ мөлх­чих­лөө гэдэг зүй­лийг хэлж бай­гаа. Энэ асуудлаар та ямар байр суурьтай байна вэ?

-Эдийн засгийн үзүү­лэлтүүдээ харах хэрэгтэй. Инфляци өссөн, гадаад бо­лон дотоодын хөрөнгө оруулалт зогссон, аж ахуй нэгжүүд нь ажилчдаа цом­­­хотгосон, арилжааны банкууд нь зээлээ зогсоосон, үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом нэмэгдсэн, иргэдийн худалдан авах чадвар буур­сан, төгрөгийн ханш су­ларсан зэрэг нь энэ Засгийн газрын явуулж байгаа алдаатай бодлого.

-Гэхдээ Ерөнхий сайд бо­лон эрх баригчид эдийн засаг тэгтлээ доройтоогүй, бүсээ бага зэрэг чангалаад давчихна гэж ярих юм. Хэн нь худлаа яриад байгаа юм бэ?

-Гол нь Засгийн газрыг шахаж, шаардаж, ажлыг нь хийлгэх ёстой. Харамсалтай нь манай Ерөнхий сайд эдийн засаг хямраагүй, улс орны байдал сайн байгаа гэж долоо хоног бүр 30 минутын турш худлаа яриад байна. Ерөнхий сайдыг үлгэр ярих зуур улс орны байдал улам дорд­соор байгаа. Цалин хөлс инф­ляцид дарлуулж, монгол төгрөг гадаад валю­тын өмнө сөхөрлөө. Худ­лаа ярьж, өрөөлөөс алдаа хайдгаа бо­лих цаг болсон.

-Эдийн засаг хямраагүй гэж Ерөнхий сайд хэлээд бай­гаа нь худлаа гэж үү?

-Эдийн засгийн тоон үзүү­лэлтүүд, зах зээлийн су­далгаа уур амьсгал худлаа хэлнэ гэж байхгүй л дээ. Онолын хувьд гурван улирал дараалан эдийн засгийн өсөлт огцом буурвал үүнийг хямрал гэж тодорхойлдог.

Би Засгийн газрын су­дал­гааны байгууллагын үгэнд биш, хөндлөнгийн эдийн засагчдын дүгнэлтийг үнэн гэж үздэг. Засгийн газар хуурамч статистик тоо гар­гаж, ард түмний тархийг угаадаг байдлаа одоо зогсоож амьдрал хуу­рамч тоонд биш бодит үнэнд захирагддаг гэдгийг ойл­гох хэрэгтэй.

-Уг нь чуулганы завсар­лагааны энэ хугацаанд ээл­жит бус чуулган зарлаж төсвийн тодотголыг хэлэл­цэнэ гэж байсан ч цаг үеийн асуудлаас болоод болиул­чихлаа. Тэгэхээр төсвийн то­дотголыг хэзээ хийх вэ?

-Хаврын чуулган эх­лэхээр Төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэх шаард­лагатай байна.

-Үнэ тогтворжуулах хө­төлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ хөнд­лөнгөөс ажиглахад за­рим бараа бүтээгдэхүүний үнийг хүчээр бариад бай­гаа мэт харагдаж байна. Энэ хө­төлбөр ер нь хэрэгтэй юм уу?

-Үнэ тогтворжуулах хө­төлбөр нэрийн дор нэг хэс­­­­­­гийг нь санхүүжүүлж дэм­­­­жин, нөгөө хэсгийг нь дам­­­пууруулж байна. Ер нь Засгийн газар орон сууц ба­риад, уурхай ажил­луу­лаад, мөнгө тараагаад байдгаа болих хэрэгтэй.

-“Эдийн засгийн форум 2014” болсон хэдий ч сал­барын сайд нь ирээгүйн улмаас эдийн засагчид болон судлаачид үр дүнгүй чуул­лаа гэж дүгнэж бай­гаа. Таны хувьд энэ фо­ру­мын үр дүнг юу гэж харж байгаа вэ. Мөн эндээс юу хүлээж байв?

-Би форумд оролцоогүй. Налайх дүүрэгт иргэд, сон­­гогчидтой уулзаж, төр за­хир­гааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хийж бү­тээж байгаатай танилцаж санаа оноог нь сонсож орон нутагт ажиллалаа. Ер нь ажил муудахаар хурал, мах муу­дахаар хуушуур ихэсдэг гэдэг. Энэ олон хурал, чуул­ганаа болих хэрэгтэй.

-Валютын ханшийн өсөлт манай эдийн засагт хүч­тэй нөлөөлж байна. Үүнийг яаж зохицуулах ёстой вэ. Энэ тал дээр Мон­гол­­банкийг юу ч хийсэн­гүй гэж шүүмжлэх хүн их байна?

-Манайх шиг эдийн зас­гийн жижиг багтаамжтай орон эрсдэл өндөртэй алхам хийвэл асар их өрөнд орж амархан дампуурна. Мон­голбанк манай улсын сан­хүүгийн тогтвортой байд­лыг хангах, инфляцийг нэг оронтой тоонд барих үүрэг­тэй. Энэ үүргээ сайн бие­­­лүүлж байна уу гэвэл эргэлзээтэй.

-Тэгэхээр энэ байдлаас хэрхэн гарах вэ?

-Төсвийн зардал, ха­лам­жийн бодлогоо эргэн ха­­рах хэрэгтэй. Манай төс­вийн зарлагын 60 орчим хувь нь захиргааны зардал, ха­ламжийн бодлогод зар­цуулагддаг. Захиргааны нү­сэр том бүтцээ тэжээхийн тулд эдийн засаг сульдаж байна.

Халамжийн бодлогоо хэ­рэгжүүлэхийн тулд татвар төлөгчдийн нуруун дээр маш том ачаа үүрүүлж байгаа. Хямрал биднээс улстөрийн намуудын амлалтад хөт­лөгдсөн эрүүл бус эдийн зас­гийн бодлогыг зогсоохыг шаардаж байна.

Эдийн засагт хүндрэл, дарамт учруулдаг төрийн өмчит компаниудыг татан буулгах, нэгтгэх, дахин зохион байгуулах замаар ме­нежментийг нь яаралтай сайж­руулах хэрэгтэй байна. Хавт­­гайрсан халамжийн бод­логыг зорилтот ха­лам­жийн бодлого болгож өөрч­лөх ёс­той.

Хэдхэн ченжүү­дийн өм­нө сөхөрсөн үндэс­ний валю­таа хамгаалах валютын зо­хицуулалтын шинэ журамд шилжье, төсвийн цоор­хой, төс­вийн гадуурх хууль бус зарцуулалтаа зог­соо гэ­дэг шаард­­лагыг хүр­гүүл­сэн. Одоо­­гоор ямар ч хариу алга.

 

Эх сурвалж: www.ikon.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж