Уучлах сэтгэл агуу шүү

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Уучлах сэтгэл агуу шүү

Блогоор хэсч яваад нэг зүйл уншлаа л даа. Миний хадгалж явдаг нэг
нууцтай адилхан юм…

Бага байсаан, ээж ажлаар хөдөө явчихсан эзгүй… харин аав…ээжийг
минь хуурсан…миний хажууд. Сүүлд сонсохнээ ганц тэр удаа ч биш л
байсан юм билээ. Өмнө нь нэг хүүхэнтэй болоод ээжийг байхад гэрт дагуулж
ирж байсан гэдгийг нь мэдээд хичнээн их гомдож байсан, хичнээн их үзэн
ядаж байсан… эргэн дурсалтгүй л дээ.

Гол нь дурслаа гээд яах юм? нэгэнтээ л өнгөрчихсөн явдал. Одоо цаг
бол одоо цаг. Алдаан дээрээ суралцаж цаашдын амьдралаа аз жаргалтай
өнгөрөөхийн тулд хичээж явна. Би аавдаа хайртай. Аав минь шүү дээ.
Хичнээн муухай зүйл хийсэн ч гэсэн миний төлөө санаа нь чилж хайрлан
халамжилсан нь илүү л байх. Өөрийн мунхаг уурандаа тэр бүгдийг нь юу ч
үгүй хоосон болгож орхичихоод ертөнцийн адгийн амьтнаар бодон суух бүр
ална тална гэж бодох онцгүй байх аа. Тэрхэн үедээ үхчихээсэй эсвэл
салаад яваасай гэж боддог л байлаа. Гэвч одоо бол тэгж бодож чадахгүй,
зүрхлэх ч үгүй. Муугаар хэлбэл хүн хийсэн үйлдлийнхээ хариуг авдаг.
Харин энэ үйлдлийн хариунд үхэл дэндүү хөнгөднө.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж