Далан хааж барьсан барилгыг нураалаа

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Далан хааж барьсан барилгыг нураалаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох газрууд үерийн усны шуудууг хаасан саадыг зайлуулах, далан сувгийг цэвэрлэж, сэргээх, зам гармыг тэмдэгжүүлэх ажлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна. Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших Баруун уулын үерийн ус зайлуулах сувгийг хааж, түр барилга барьж, өргөгч цамхаг байрлуулсан “Русский констракшн” ХХК-ний өргөгч цамхаг, түр барилгыг буулгаж, даланг сэргээн цэвэрлэжээ. Мөн Сүхбаатар дүүргийн Ногоон нуурын орчмын хоёр метр зузаан хөлдүүсийг цэвэрлэн ус урсахад саадгүй болгосны зэрэгцээ, Туул голын мөс нимгэрч байгаатай холбоотойгоор Хан-Уул болон Баянзүрх дүүрэгт мөсөн дээгүүр гарч байгаа явган хүн болон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тэмдгийг байрлуулсан байна. Цаашид цас хайлж, шар усны үер эхлэхээс урьтаж, үер ус, далан сувгийн аманд буусан айл өрхийг нүүлгэх шаардлага хүргүүлэх ажээ.
Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж