Орост тавьсан шаардлагын биелэлтийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.07.02-нд нийтлэгдсэн

Орост тавьсан шаардлагын биелэлтийг хэлэлцэнэ

Фото:  EPA/PATRICK SEEGER

 

Украины зүүн хязгаарын  хурцатмал байдлыг буулгах талаар Европын холбооноос Орост тавьсан дөрвөн нөхцлийн биелэлтийг Европын зөвлөл  долдугаар сарын 1-нд авч хэлэлцэж байгаа тухай ЕЗ-ийн Гадаад бодлого, аюулгүй байдалыг хариуцсан Дээд комиссар Кэтрин Эштоны  хэвлэлийн төлөөлөгч Майя Косьянчич мэдээлж байна.

 

 

ЕХ-ны саммит Украины хурцатмал байдлыг намжаах тодорхой алхам хийх хугацааг зургадугаар сарын 30 хүртэл ОХУ-д өгсөн юм.

 

"ЕХ-ны  Зөвлөл нөхцөл байдлын дүгнэлт хийж эхэллээ. Өнөөдөр гишүүн орнуудын байнгын төлөөлөгчдийн төвшинд энэ талын анхны алхамаа хийнэ гэж би хүлээж байна. Зэрэгцээд хурцатмал байдлыг намжаах  хүчин чармайлт гаргана гэж” тэрээр мэдэгджээ.

 

ЕХ-ны саммит Украинтай эвсэх гэрээг зургадугаар сарын 27-нд байгуулсны дараа Орост дөрвөн шаардлага тавьсан юм. Тэр шаардлагуудыг зургадугаар сарын 30 хүртэл биелүүлээгүй нөхцөлд шинэ хориг арга хэмжээ авна хэмээн ЕХ мэдэгдсэн.

 

Нэгдүгээрт, Гал зогсоох байдлыг сахиулах мониторингийн механизмыг байгуулж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын хяналт дор хилийн үр дүнтэй хяналтыг тогтоох, хоёрдугаарт "Изварино", "Должанский", "Красный Партизан" хилийн боомтуудыг Засгийн газрын цэргийн хяналтад нь эргүүлэн өгөх, гуравдугаарт "Бүх ажиглагчдыг тэдний тоонд ЕХ-ны ажиглагчдыг барьцаанаас суллах”, дөрөвдүгээрт, Порошенкогийн энхийн төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэх бүхнийг хамаарсан хэлэлцээр явуулж эхлэх” зэрэг шаардлагыг  ЕХ Орост тулгасан.

 

Энэ бүгдийг эс биелүүлсэн тохиолдолд ЕХ нь Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаар дуртай  цагтаа цугларч ярилцана гэжээ. Брюссель дэх дипломат эх сурвалжийн мэдээгээр, Орост эдийн засгийн хориг арга хэмжээ авахын тулд ЕХ-ны лиерүүд дахин саммит хийх ёстой бөгөөд харин Европт орохыг хориглосон хүмүүсийн жагсаалтыг шинэчлэн өргөжүүлэхэд Европын Зөвлөлийн энгийн шийдвэр хэрэгтэй гэнэ. Орост авах нэмэлт хоригийн багцыг Еврокомисс ба тус холбооны дипломат алба аль эрт тавдугаар сард бэлтгэсэн. Үүндээ нефть, хий олборлох технологийг Орост нийлүүлэхэд нь хязгаарлалт хийх асуудал орсон байна.

 

Оросын эсрэг ямар хориг тавьсан бэ?

 

 

Одоо Европын холбоо нь “хоёрдугаар төвшний хоригоо” Орост тавиад байгаа. Түүнд нь тодорхой хүмүүст хамтын нөхөрлөлийн нутаг дэвсгэрт орох, Европын банкуудаас санхүүгийн  үйлчилгээ авахыг хориглосон юм. Одоогоор ЕХ-ны хар жагсаалтад 61 хүн байгаа бөгөөд тэдний тоонд Украины зүүн хязгаарын федералчлах талынхны удирдлага багтжээ. Үүний зэрэгцээ ЕХ нь Крымд ажиллагаа явуулдаг одоо Оросынх болсон  хоёр компанитай худалдаа хийхийг хориглосон байна.

 

ЕХ нь хэдэн сарын турш хоригийн гуравдугаар төвшинг авах талаар ярилцаж байна.  Тэнд нь Оросын эдийн засгийн зарим салбаруудын эсрэг авах арга хэмжээ тусгагджээ. Гэхдээ ЕХ-ны гишүүдийн дотор энэ алхамыг хийх  хүсэлтэй хүмүүс бага байгаа. Учир нь тэр хориг нь  холбооны ихэнх орны эдийн засагт нь сөргөөр нөлөөлөх  болно.

 

Зургадугаар сарын 22-нд Украины сертификацигүй Крымын барааг  импортлоход нь хориг тавьсан билээ. Үүнийгээ тэд Оросын эсрэг авч байгаа хориг арга хэмжээний хэсэг гэж үзэж буй.

 

“Төвшин”,”ээлж”  гэдэгтэй холбоотой томъёоллыг Европын холбооны яаралтай саммит дээр гуравдугаар сарын 6-нд гаргаж иржээ. Тэр уулзалтын төгсгөлийн баримт бичигт хоригийн “эхний төвшинг”  тэр өдрөөсөө хэрэгжүүлж эхэлсэн гэсэн байлаа. Түүнд нь Оростой хийх саммит, визгүй зорчих мөн түншлэлийн  хэлэлцээрийг зогсоосон зэрэг өмнө нь урагшлахгүй байсан  ажлууд хамрагджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж