Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшигчийг дэвжив
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хурал хаалттай үргэлжилж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж байгаад түр завсарлалаа. Хурлаас төмөр замын бодлогын хэлэлцүүлгийг хойшлуулахаар болсон байна.
Чуулганы завсарлагаанаар буюу 20:00 цагийн үед Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн тухай асуудал хэлэлцэв. Тус байнгын хорооны даргад нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болжээ.
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмонг оруулах тухай саналыг хуралдаанд оролцсон байнгын хорооны гишүүд дэмжсэн байна.