УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай хуралдаж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаад түр завсарлан, үүний дараа байнгын хороод хуралдлаа.
Төмөр замын асуудлыг чуулганаар хаалттай байдлаар хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар гаргаж, гишүүдийн 50 гаруй хувь нь дэмжсэнээр үдээс хойшхи чуулганыг хэсэг хугацаанд хаалттай үргэлжлүүлж, улмаар Төмөр замын бодлогын төслийг хаврын чуулганаар хэлэлцэхгүй болж, хойшлууллаа.
Б.ЭНХ