Ж.Батзандан Хууль зүйн байнгын хороог орхилоо

Хуучирсан мэдээ: 2014.07.01-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан Хууль зүйн байнгын хороог орхилоо

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандан Д.Ганбат нар өрсөлдөж буй. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх бүрт АН-ын зүгээс удаа дараалан завсарлага авч байгаад УИХ-ын гишүүн Ж.Батзандан бухимдаж, Хууль зүйн байнгын хорооноос гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр хэлэхдээ “Байнгын хорооны даргыг сонгох асуудалд АН гурван удаа, МАН нэг удаа завсарлага авлаа. Хуулийн дагуу Байнгын хорооны даргыг сонгох асуудал шударгаөрсөлдөх боломжийг хааж байна. Иймд цаашид энэ байнгын хорооны гишүүнээр ажиллахгүй гэдгээ мэдэгдэж, гарах хүсэлт хүргүүлсэн” гэв.

 

Эх сурвалж: www.uls.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж