Монголын усан спорт сонирхогчдын холбоо, "Энгүй тал" ХХК-иас хамтран өсвөрийн тамирчдын дунд долдугаар сарын 4-6-ны өдрүүдэд цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна. Тэмцээн Орхон аймаг дахь "Эрдэнэт" үйлдвэрийн Спорт цогцолборын усан бассейнд болно.
Дөрөв дэх удаагийн "Энгүй тал" цомын төлөөх тэмцээнд Орхон аймгийн "Хангарьд", Улаанбаатар хотын Усан спорт сургалтын төв, "MCS-Орчлон", "MCS Vista", БЗД, СХД-ийн усан спортын төвүүдээс 100 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Тэмцээн хөвгүүд, охидын 6-8, 9-11, 12-14, 15-с дээш насны ангилалаар өврөөр даллах, далайн гахай, мэлхий сэлэлт, далайн гахай зэрэг төрлүүдээр явагдах аж. Мөн багийн 4х100 м холимог уралдаан болох юм байна.
Ч.БОЛ