Б.Амархүүд фэнүүд нь бэлэг илгээжээ

Хуучирсан мэдээ: 2014.07.01-нд нийтлэгдсэн

Б.Амархүүд фэнүүд нь бэлэг илгээжээ

ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүү, загвар өмсөгч О.Ариунзул нарт Б.Амархүүгийн фэнүүд хөгжилтэй бэлэг бэлэглэснийг найз бүсгүй нь фэйсбүүк хуудсаараа дамжуулан сонирхуулжээ.

Магадгүй энэ нь удахгүй дуучин Б.Амархүүгийн төрсөн өдөр болох гэж байгаатай холбоотой биз ээ. Сонирхуулахад, дуучин Б.Амархүү төрсөн өдрийн баяраа фэнүүдтэйгээ хуваалцахаар “Birthday VIP live concert”-оо долдугаар сарын 3-нд “Central tower” дахь “Sky lounge”-д хийх юм. Төрсөн өдрийн эзэн өөрийнхөө уран бүтээлүүдийг “Anar’s band” амьд хөгжмийн хамтлагтай хамтран тоглоно.

Тоглолтын тасалбар 40-45 мянган төгрөг бөгөөд 18.00 цагаас хойш “Sky lounge”-ын үүдэнд худалдаалах юм байна.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж