МАН-ын гишүүд Байнгын хороонд харьяалалтай болов

Хуучирсан мэдээ: 2014.07.01-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд Байнгын хороонд харьяалалтай болов

2012 оны УИХ-ын сонгуулиас хойш өнөөг хүртэлх хугацаанд Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт зөрчигдөж эрх баригч намаас сонгогдсон гишүүн гурав, цөөнхөөс сонгогдсон нь нэг байнгын хороонд харьяалагдаж байна гэдэг асуудал яригдсаар Үндсэн хуулийн Цэцэд хүртэл хандаж байсан. Харин өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталснаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд гурав хүртэл байнгын хороонд харьяалагдаж, эрх нь хангагдаад байна.

Тодруулбал,  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нийт 19 гишүүнтэй ч гурван гишүүн цөөнхийн бүлгээс харьяалагддаг байв. Үүнд УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн Су.Батболд нар юм. Байнгын хорооны хуралдаан эхлэх болоход гишүүдийн ирц бүрдэхгүй хурал зохион байгуулагчид утас цохин гишүүдийг нэг, нэгээр нь дуудаж байхад дээрх гурван гишүүн ирчихсэн “МАН-ын бүлгийн гишүүдийн ирц 100 хувь хангагдсан. Олонхи ирцээ бүрдүүлье” хэмээн шаардлага тавьж суудаг байсан бол дээрх өөрчлөлтөөр Төрийн байгуулалтын байнгын хороонд МАН-ынхан долуулаа оролцох болж байна. Мөн цөөнхийн бүлгийн гишүүдээр зогсохгүй бусад бүлгийн гишүүдийн хувьд ч дараах байнгын хороонд харьяалагдах болж байна.

  • Эдийн засгийн байнгын хороонд

    • Жамъянсүрэнгийн Батсуурь
    • Өлзийсайханы Энхтүвшин
  • Төсвийн байнгын хороонд

    • Долгорсүрэнгийн Сумъяабазар
    • Дуламсүрэнгийн Оюунхорол
  • Хууль зүйн байнгын хороонд

    • Нямтайширын Номтойбаяр
    • Цэндийн Нямдорж
  • Ауюлгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд

    • Лувсанвандангийн Болд
    • Ёндонгийн Отгонбаяр
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд

    • Халтмаагийн Баттулга
    • Отгонбилэгийн Содбилэг
    • Дэндэвийн Тэрбишдагва
    • Жаргалтулгын Эрдэнэбат
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд

    • Цэдэндамбын Оюунгэрэл
    • Дамдины Хаянхярваа
  • Өргөдлийн байнгын хороонд

    • Октябрийн Баасанхүү
  • Төрийн байгуулалтын байнгын хороонд

    • Данзангийн Лүндээжанцан
    • Чимэдийн Хүрэлбаатар
    • Нямаагийн Энхболд
    • Цэдэвийн Дашдорж

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж