“ГАЛДАН БОШГОТ” хааны хүндэтгэлийн өргөөнд анхны хуримын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Аргын тооллын 2014 оны 6 дугаар сарын 30, билгийн тооллын XVII жарны Тийн ялгуусан хэмээх модон морин жилийн билэгт сайн өдөр “Галдан бошгот хааны хүндэтгэлийн өргөө”-нд анхны хуримын үйл ажиллагаа болж, шинэхэн хосууд маань гал голомтоо бадраалаа.
Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран залуу хосуудын хуримыг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Г.Өсөхбаяр, Ө.Шүрэнлхам нар Гэрлэлтийн батламжаа гардан авч, хуримын үйл ажиллагааг албан ёсоор явуулж эхэллээ.
Гэр бүл болж буй хосууд уламжлалт ёслол үйлдэж, ерөөлч, магтаалч, морин хуурч ерөөлөө хэлж хурим ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Цаашид энэхүү үйл ажиллагаа нь албан ёсоор тогтмол явагдах бөгөөд залуу хосууд маань хурим хийхээр товлосон өдрөөс 14 хоногийн өмнө ХГБХХ-т захиалга өгөх боломжтой.Та бүхний өмнө Увс аймгийн гэрлэх ёслолын ордон үүд хаалга байнга нээлттэй байх болно.
Гал голомтоо бадрааж байгаа бүх хосууддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.
Эх сурвалж: www.zasag.mn/m/uvs