Энэ улирлын сүүлчийн бүжгэн жүжиг тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Энэ улирлын сүүлчийн бүжгэн жүжиг тоглоно

Дуурь бүжгийн эрдмийн театрын энэ улирлын хамгийн сүүлчийн тоглолт Э.Чойдогийн “Чойжид дагина” бүжгэн жүжиг байх гэнэ.  Эхлэл төгсгөл бүхий хоёр бүлэг, гурван үзэгдэлт тус бүжгэн жүжиг нь ирэх ням гаригт буюу долдугаар сарын 4-нд тайзнаа амилна. Симфони, найрал хөгжимчдийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдаж, Чойжид дагинад соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, бурханы элч-М.Од, Эрлэг Номун хааны элч соёлын тэргүүний ажилтан Х.Мєнгєнхєлєг нар тус тус гоцлох аж. Тус бүжгэн жүжгийг анх 2005 оны аравдугаар сарын 29-нд тайзнаа тоглож байжээ. Энэхүү “Чойжид дагина” хэмээх бүжгэн жүжигт нь 36 настай Чойжид хэмээх эмэгтэй өвчиндөө шаналан бурханаас аврал гуйна. Гэнэт түүний бие сайжирч баясан бүжиглэж байснаа дахин муудаж үхэтхийн унаж насан эцэслэнэ. Энэ үед түүний хоёр талд хар хувцаст Эрлэг Номун хааны элч, цагаан хувцаст бурханы элч нар сүнсийг авч одохоор булаацалдан байна.
Бурханы дүр гэнэт тодрон уул эмэгтэйн сүнсийг Чойжид хэмээх Дагина болгон тамын оронд аваачиж нүгэл үйлдсэн хүмүүс хэрхэн зовон шаналж байгааг харуулна. Эрлэг Номун хааны ордоны сүр хүчийг үзүүлэн Бурханы орон руу илгээнэ. Бурханы орон Бурхад, Дарь-Эх, Дагинасууд мөргөлийн бүжиг хийж байх үед Чойжид Дагина хүрэлцэн ирнэ. Энд буян үйлдсэн хүмүүсийн жаргалант амьдралыг үзэж тэдэнтэй хамтран бүжиглэж жаргал цэнгэлийг биеэр мэдрэнэ.Бурхад түнд хүн төрөлхтөнд нүгэл буяны ялгааг ойлгуулан тайлбарлаж өгөх зарлигийг буулгаж эх дэлхийд нь буцаана.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж