УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр А.Бакей, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Ц.Оюунгэрэл нартай хамтран УИХ-д албан бус бүлэг байгуулж байгаа тухайгаа сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Тэрээр хэлэхдээ "Манай улсад ураны хайгуул хийж байгаа 84 лиценз байна.Нэг компани 24-27 лиценз эзэшиж байгаа бөгөөд нийт лицензтэй 16 компани бий.
Тэдгээрийн дийлэнх нь гадаадын аж ахуйн нэгж байдаг” гэнэ. Өнөөдрийн байдлаар Дорнод, Архангай,Өмнөговь зэрэг таван аймагт зөвшөөрөл олгосон аж. Тэдгээр нь байгалийн үзэсгэлэнт, бидний тахин шүтдэг газрууд ажээ. Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан эсэргүүцэж байгаа аж. Тиймээ шинээр байгуулагдаж байгаа албан бус бүлэг цөмийн энергитэй холбоотой бүхий л хууль бус ажиллагааг таслан зогсооход анхаарал хандуулан ажиллах болжээ.
Албан бус бүлэг эхний ээлжинд Монгол улсад төмөрлөг олборлож байна гэсэн нэрээр уран олборлож байгаа Хятадын Хунбоу, Шин Шин хэмээх хоёр компанийн үйл ажиллаааг зогсоохыг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярт үүрэг болголоо.Мөн уран олборлож байгаа байгууллагуудаас нөхөн сэргээлтийн төлбөрийг авч, дахин лиценз олгохгүй байхыг үүрэг болгосон байна.
Ч. Батцэцэг
Эх сурвалж: unen.mn