Хариуцлага алдсан албан тушаалтнуудыг огцруулах болно

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Хариуцлага алдсан албан тушаалтнуудыг огцруулах болно

УИХ-ын гишүүн Ж.Бат­зандангаас дараах зүйлийг тодрууллаа.

-Та өнгөрсөн мягмар гарагт Шадар сайд Д.Тэр­биш­дагвыг албан ту­шаалаасаа огц­рохыг шаардаж, шаард­лага хүргүүлсэн. Уг шаард­лагыг ямар учраас хүргүүлэх болов?  

-Шалтгаан нь маш тодор­хой. Энэ оны арваннэгдүгээр сарын 4-нд Сэлэнгэ мөрөнд эх, хүү хоёр урсаж алга болоод сар гаруй боллоо. Хэрэв Ша­дар сайд Д.Тэрбишдагва урс­сан бол ОБЕГ-ынхан хэр хурдан олох байсан нь ойл­гомж­той.

Өнөө хэр эх, хүү хоёрын сур­гийг гаргаагүй байгааг  ОБЕГ-ын   хариуцлагагүй ажил­тай холбож ойлгохоос өөр аргагүй. Тиймээс бид ОБЕГ-ын бүтэц, зохион бай­гуулалт, арга техник нь хоц­рогдсон гэх дүгнэлтэд хүрсэн. Үүрэгт ажлаа хийж чадах­гүй байгаа Шадар сайд Д.Тэр­биш­дагва ч огцрох ёстой.  

-Хэрэв шаардлагыг тань хүлээж авахгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-Мэдээж огцрох эсэх нь тухайн хүний асуудал. Гэхдээ Шадар сайд өөрөө огцоръё гэдэг хүн. Хурдан түр­гэн огцроод, ажил хийж чаддаг хүнд ажлаа өгөх хэрэгтэй байна. Хэрэв сайд миний тавьсан шаардлагыг хү­лээж авахгүй бол УИХ-д оруулна.

-Гэхдээ Шадар сайд та­ныг захиалгаар хөдөлж бай­на гэж үзэж байгаа. Үүнд ямар нэ­гэн тайлбар өгөхгүй юу?

-Тийм ээ, би захиалгаар хө­дөлж байгаа. Учир нь, миний ард 2.8 сая иргэний захиалга бай­на. Хариуцлагагүй албан тушаалтнуудыг огцруул гэдэг захиалгыг ард түмэн надад өгсөн. Тиймээс би үүргээ биелүүлж байна. Цаашид иймэрхүү хариуцлагагүй сайд нарыг албан тушаалаас нь огцруулах ажлыг зохион байгуулах болно.

 

Эх сурвалж: www.mongoltur.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж