нөгөө пиаваа санаад аргаа бархымаа. Даанч дээ Га минь пиавгүй нэг хонож
болноо доо. Бололгүй яахав би байнга уудаг биш долоо хоногтоо гарын
таван хуруунд багтахтай үгүйтэй хөнтөрч байна шүү дээ. Тэгэхдээ байнаа
архи пиав хориут л уумаар санагдаад ажилаа хийж чадахгүй өндөлзөөд
сүйрхиймаа.Уг нь хориогүй байхад би тэсээд л байдаг юм.
Одоо тэгээд гарлаа архи олдкуу болхоор анд нөхдийхрүүгээ
утасдаж танайд архи байна уу гэж жоол асуухын. Таарсан таар шуудайнууд
өөдөөс харин танайд байна уу гэхийн. Хөргөгчиндөө архитай, хөнжилдөө
архитай найзуудтай болохгүй бол энэ архи хорьдог нийгэмд хол явахгүй
нээ. Архи хориут яажээн манай гудамны хөргөгчиндөө архитай айлууд гэртээ
дуулж хуурдаад нам авжээшд. Баар кароэкед хөгжимтэй, хажуу ширээнүүд нь
пиг хүнтэй байхад яаж дуулж хуурдаад байхав дээ. Тэгээл гэртээ юм чинь
ёстой балай авжаагаамаа. Хэдэн хүүхдээ гудамжинд гаргаад тоглуулцан
өөрснөө сайхан дуулаал болдогсон бол давхиж ороод хөгшөөн нэг хийгээч
гэмээр байдын. Зиа бүүр архи олдкууу байгаа надаа гайхуулах гэж байгаам
шиг шөнө тийшээгээ зодолдож өгдийн. Монгол эр хүн болсон хойно Чингис
хаан минь гээд зодолдоол биз. Баар савандаа яаж зодолдохуу дээ
хамгаалагч нь гээд бакь эрчүүд байхад. Үнэн жаргцан гаруудаа бас. Яг энд
гэртээ архи, пиавгүй бидний эрх ашиг муухай зөрчигдөж байгаа байхгүй
юу.