
Нийслэлийн Тохижилт үйлчилгээний газрын мэдээлснээр өчигдөр нийслэлийн хот тохижилтын байгууллагууд 1100 орчим тонн хогийг Улаан чулуутын хогийн цэг рүү зөөн зайлуулсан байна. Тэдний мэдээлснээр өдөрт 800 тонн өрхийн ахуйн хог хаягдал, гудамж талбайгаас 293 тонн хог хотод хуримтлагдсан 71 тонн хур хогийг буюу нийт 980-1200 тн хог хаягдлыг зөөн зайлуулдаг юм байна. Нийт зөөвөрлөсөн хогийн 50 орчим хувь нь буюу 1165 тонныг нь хөрсөөр даран устгадаг аж.
Л.ХАЛИУ