Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан юу ярив

Уг нь буруу ч бай зөв ч бай юу юуны өмнө дуугарч байдаг УИХ-ын гишүүн Ж.Батзандан ойрдоо чимээгүй байсан бол өнөөдөр мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгчээ. Юуны өмнө тэрээр “ инфляци өссөн, гадаад бо¬лон дотоодын хөрөнгө оруулалт зогссон, аж ахуй нэгжүүд нь ажилчдаа цо쬬¬хотгосон, арилжааны банкууд нь зээлээ зогсоосон, үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом нэмэгдсэн, иргэдийн худалдан авах чадвар буур¬сан, төгрөгийн ханш су¬ларсан зэрэг нь энэ Засгийн газрын явуулж байгаа алдаатай бодлого” хэмээн аанай л Н.Алтанхуяг ах руугаа дайрав. Гэхдээ энэ удаад бусдын захиалгаар бус гэдэг нь ярилцлагаас нь харагдана лээ.

     Хамгийн онож хэлсэн зүйл гэвэл тэрээр “Эдийн засгийн тоон үзүү¬лэлтүүд, зах зээлийн су¬далгаа уур амьсгал худлаа хэлнэ гэж байхгүй л дээ. Онолын хувьд гурван улирал дараалан эдийн засгийн өсөлт огцом буурвал үүнийг хямрал гэж тодорхойлдог” гээд гайгүй эдийн засгийн талаас нь тайлбар хийсэн байв.

     Мөн тэрээр “Засгийн газар хуурамч статистик тоо гар¬гаж, ард түмний тархийг угаадаг байдлаа одоо зогсоо” хэмээн шуудхан хэлчихэв. Ж.Батзандангийн энэ ярианаас анзаарахад тэрээр хаврын чуулган эхлэхээр халуухан сенсааци дэгдээж энэ Засгийн газартай хатуухан тооцоо бодох бололтой.


А.Гал

Эх сурвалж: Unen.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж