Иргэний нийгмийн байгууллагуудын нэгдсэн үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнийхөн УИХ-аар хэлэлцэж буй Ашигт малтмалын тухай хууль, Төмөр замын төсөл, Засгийн газрын буцаан татсан Газрын тухай хуулиудыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ тэд УИХ-ын гишүүн бүрт Засгийн газрыг огцруулахыг хүссэн шаардлагыг хүргүүлэх бөгөөд хариуг ирэх долдугаар сарын 16-нд авах аж.
Мөн тэд өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг хэвээр үлдээснийг буруу шийдвэр болсон гэлээ.
Г.НАРАН