Азийн кросс гүйлтийн АШТ-нд амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2014.06.30-нд нийтлэгдсэн

Азийн кросс гүйлтийн АШТ-нд амжилттай оролцлоо

Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, спортын холбоо хамтран Төв аймгийн Зуунмод хотноо Азийн кросс гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнийг зургадугаар сарын 28-нд зохион байгууллаа. Тус тэмцээнд ОХУ, БНХАУ, Малайз, Хонг-Конг, Макао, Монгол зэрэг таван орны 70 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдлөө. Тэмцээний нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Монголын хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч С.Ганбаатар, МҮОХ-ны ЕНБ-ийн дарга Ж.Отгонцагаан, МХАХ-ны гүйцэтгэх захирал Ч.Зоригтбаатар, Төв аймгийн ЗДТГ-ын удирдлага зэрэг албаны хүмүүс оролцов.

Манай улсаас оролцсон тамирчид зай бүрд өндөр амжилтыг үзүүлсэн бөгөөд тэдний дунд хөвгүүдийн 14-15 насны 5000 м-т "Сидней-2000" зуны олимпийн их наадмын марафоны төрөлд оролцож байсан ОУХМ Б.Батцэцэгийг хүү Б.Билгүүдэй тэргүүн байрыг эзэлсэн байна. Багийн дүнгээр Монгол Улс тэргүүлсэн бол Хонг-Конг, Макао улсын баг удаалсан байна.

Тэмцээний дүнг танилцуулья.

14-15 насны эрэгтэй: 5000 м-т 1.Б.Билгүүдэй, 2. Г.Тэмүүлэн, 3. Э.Лувсанцэрэн, 4. Б.Бат-Оргил 5.Лон Вай Ун (Макао)

16-17 насны эрэгтэй: 6000 м-т 1. Смит Жаке Лиам (Хонг-Конг), 2. н.Даваадорж, 3. Т.Мөнгөншагай, 4. Намизан Ахмад Михаммад (Малайз), 5. Г.Отгонбаяр

14-15 насны эмэгтэй: 3000 м-т 1. Т.Мөнхкул, 2. Ш.Мөнхнаран, 3.О.Оюунчимэг, 4. Ж.Жавзандулам, 5. А.Гэрэлт-Од

16-17 насны эмэгтэй: 4000 м-т 1.Н.Дулам, 2. Э.Ариунтунгалаг, 3. Т.Цэцэггэрэл, 4. Э.Болормаа, 5. Нг Тин Ян (Хонг-Конг) тус тус шалгарчээ. 

Ч.ЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж