Ж.Батзандан гишүүн хүүгээ эргэв

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан гишүүн хүүгээ эргэв

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд оршин суух Т гэгч 7 настай дагавар хүүгээ халааснаас нь 300 төгрөг хулгайлсан хэмээн уурлаж хэрцгийгээр зодож хүнд гэмтээсэн хэрэг одоогоос хоёр жилийн өмнө гарч байсан билээ.

Хүүг Гэмтэл согогийн үндэсний төвийн сэхээний тасагт эмчлүүлж хүүгийн хойд эцэг Т-г Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж таван жил зургаан сарын хорих ял ногдуулсан юм.

Хэрцгий эцгийн гарт зодуулж бүх бие нь шарх сорви болсон хүүг тухайн үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэвтэж буй эмнэлэгт нь эргэн очиж бие болоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан удаатай.

Тэгвэл өчигдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүүг ахин эрэлхийлэв.

Тэрбээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төвийн дарга Н.Энхжаргалаас “Би одоогоос хоёр жилийн өмнө хойд эцэгтээ зодуулсан хүүг эргэсэн. Тухайн үед хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцож байсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх газраас хүүд ямар арга хэмжээ авсан бэ. Гэр бүлийн хохирогч болгон дээр хөтөлбөр гаргаж гэр бүлийг буцаан нийгэмшүүлэх ажил хийх ёстой. Та нар гэр бүлийг буцаан нийлүүлэх нийгэмшүүлэх ямар ажил хийсэн бэ” гэж асуулга тавилаа.


Эх сурвалж http://www.info.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж