Г.Ганхуяг: Хөвсгөлийн бөхчүүдээ дэмжээсэй

Хуучирсан мэдээ: 2014.06.30-нд нийтлэгдсэн

Г.Ганхуяг: Хөвсгөлийн бөхчүүдээ дэмжээсэй

Хөвсгөл аймаг олон сайхан аваргуудыг төрүүлсэн хүчтэнүүдийн өлгий нутаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Харин мөнгө олон зүйлд нөлөөтэй болсон энэ цагт манай хүчтэнгүүд бэлтгэл сургуулилтаа санаа амар хийн, уран сайхан барилдаанаараа олныг баясгах боломж үнэхээр хомс байдаг бололтой.  Улсын харцага Г.Ганхуяг өөрийн фэйсбүүк хуудсандаа дараах нийтлэлийг үлдээжээ. Ямар нэгэн засваргүйгээр хүргэж байна. 
Аймаг сумынхаа хөгжил, хүчирхэг, эв нэгдлийг бөхөөрөө, бөхчүүдээрээ илэрхийлж бөхчүүдээ дэмжиж ирсэн уламжлалтай ард түмэн бол Монголчууд билээ. Отог аймаг, улс гүрэн үүссэн цагаасаа л хоорондоо наадмаа хийж бөхөө барилдуулж хамгийн хүчтэй чадалтайгаа шалгаруулдаг уламжлалтай байсан бөгөөд хошуу нутагт нь ган, зуд турхан нүүрлэж ядуурсан ч хошууныхаа нэрийг гаргаж барилдах бөхөө хошууны сангаас хоол хүнс, өмсөх зодог шуудгийг нь бэлдэж өгч амжилттай барилдуулан элбэг сайхан амьдарч байгаагаа үзүүлдэг байжээ. Иймд нутгийн ядарсан ардууд бөхчүүдийнхээ гэрт очиж гэдэс цаддаг байснаас үүдээд бөхийн гэр хоолтой гэж хэлц үг хүртэл гарчээ. Мөн Ж.Мөнхбат аваргыг сайн барилдаж байхад Ж.Самбуу гуай, Х.Баянмөнх аваргыг сайн барилдаж байхад Ю.Цэдэнбал, Б.Бат-эрдэнэ-Бямбасүрэн, Х.Мөнхбаатарыг түрүүлж арслан болдог жил С.Баяр дарга гэх мэтчилэн төрийн тэргүүн, Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байснаас харахад бөхчүүд нь сайн барилдаж аймаг сумынхаа нэрийг дуурсгахад нутгийн савдгууд баясч төрийн тэргүүн сонгогддог гэж ярилцдаг нь ч үнэний хувьтай санагддаг. Манай Хөвсгөл аймаг олон жил гурван аваргаа залгамжилж төрөх аварга цолтноо хүлээж байна. Одоогийн байдлаар ид барилдаж нутаг усаа дуурсгаж яваа олон хүчтэнгүүд байгаа ч У.арс Х.Мөнхбаатар, У.хар. Ц.Содномдорж хоёр л өндөр дээд цолонд түрүүлж хүрэх магадлалтай барилдаж байгаа бөхчүүд юм. Мөнхбаатар, Содномдорж хоёр маань бэлтгэл сургуулилтаа шургуу хийж сэтгэл зүрхээ зориулан барилдаж л байна. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр Үндэсний их баяр наадмын комисс, МҮБХнд нөлөө бүхий хөлийн цэц, засуул, тэргүүлэгч бөхийн зүтгэлтэн байхгүйн гайгаар манай бөхчүүд улсын наадамд олон удаа даваагаа, амжилтаа луйвардуулж байсан нь нууц биш юм. Хилийн цэргийн Хилчин спорт хороо, Хүрэлбаатар захиралтай Монос грүпп Ц.Содномдоржийн маань бэлтгэл сургууль, амжилт, ар гэрт нь санаа тавьж байнга туслаж дэмжиж явдагт талархаад баршгүй.. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургана гэгчээр ирэх наадмаар цойлон гарч цэнгэлийн манлай болохыг нийт Хөвсгөлчүүд, бөх сонирхогчид хүлээн суугаа нь дамжиггүй. Содномдорж маань ч олны итгэлийг алдалгүй бэлтгэлээ тогтмол хийж, зорилгоо биелүүлэхээр хөдөлмөрлөж байна. Мөнхбаатар арслангийн хувьд Аварга багшийнхаа цолонд хүрч Хөвсгөл аймгаас төрсөн дөрөв дэх аварга болохын төлөө олон жил бэртэл гэмтэлээс эхлээд олон саад бэрхшээлийг давж МУ-н Арслан хэмээх хүндтэй сайхан цол алдрыг хүртээд байгаа өнөө цагийн хамгийн хөдөлмөрч, хамгийн шударга барилддаг бөх билээ.. У.арс Ганбат 36 насандаа, У.Арс Ганхуяг 37 насандаа, У.Аварга Эрхэмбаяр 37 насандаа улсын их баяр наадамд түрүүлж байсан бол энэ жил 32 настай Мөнхбаатар арслан маань одоогийн байдлаар ямарч дэмжлэггүй, авсан цалингүй жил шахуу амьдарч байна. Дээрээс нь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн санаачлагаар улсын наадамд тасралтгүй амжилт гаргасныг нь үнэлж амьдрал бололцоог нь сайжруулж байна гэж СТОрдны тэнд байсан 2 өрөө байрыг нь заруулж урьдчилгааг нь хийгээд Зайсанд 3 өрөө байр лизингээр авч өгсөн ч авсан цалингүй, бэлэгнээс өөр орлогогүй бэлтгэлээс өөр ажилгүй, 5 ам бүлтэй айлын өрхийн тэргүүн арслан маань байрныхаа үлдсэн мөнгийг төлөх, ар гэрээ тэжээх үүргийн дагуу гадаад дотоод явж, бизнес арилжаа хийж бэлтгэл сургуулилтаа төлөвлөгөөний дагуу хийхгүй яваад байгаа юм. Аварга болох, нутаг ус, ард түмнээ баярлуулах зорилгодоо үнэнч яваа арсланд маань миний нүдэн дээр олон удаа их мөнгөний санал ирж унаж өгөхийг хүссэн, ятгасан дарамтууд ирж байсан ч нэг ч удаа бууж өгөлгүй үнэн шударгаар барилдсаар өдий хүрлээ.. Хэрэв зарим том цолтонгуудын адил найраанд орж улсын цолтон төрүүлээд явсан бол өдийд ийм байдалтай байхгүй байсан нь хэнд ч ойлгомжтой.. УИХ-н гишүүн Л.Энх-Амгалан ах 2012 оны сонгуулиас өмнө Хөвсгөлчүүдэд, Хөвсгөлийн бөхчүүдэд их туслаж их сайн сайхан үйлс хийж байсны жишээ дурдвал олон. Зөвхөн бөхийн хүрээнд гэхэд л бидний олон бөхчүүдийг дэмжиж, шагнаж, бөхийн дэвжээг маань ивээн тэтгэж Мөнхбаатар арсланг Энержи-ресурс компанийн нэр дээр барилдуулж цалинжуулж дэмжиж байлаа.. Сонгуулиас хойш Энх-Амгалан гишүүний, нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа илт суларч Хөвсгөл аймгаас залгамжлан төрөх ирээдүйн бөхчүүдийг бэлддэг ''Хөвсгөлийн Хүчтэн''бөхийн дэвжээний дасгалжуулагч багш нь цалингүй, ус тогныхоо мөнгийг төлж дийлэхгүй байнгын ү.ажиллагаа тасалдаж, наадмын бэлтгэлийн нийт зардлын талыг нь ч хүчрэхээ байлаа.. Бүх зардал чирэгдэл голлон нэг хүний нуруун дээр ачааллаад байхаар хэцүү л байдаг байх да. Бөхийн төлөө эрүүл мэнд олон жилийн амьдралаа зориулаад дэмжлэг туслалцаа муутайн улмаас боломжит амжилтаа гаргаж чадаагүй над шиг олон бөхчүүд байдаг. Энэ бэрхшээл дүү нарын маань амжилтанд битгий давтагдаасай.Увс, Ховд, Говь-Алтайн нутгийн зөвлөлөөс жишээ аваасай. Ямар менежмент хийж нутгийнхаа бөхчүүдийн амжилтыг сайжруулах вэ? Ямар арга барилаар ажиллавал зөв бэ, нутгийн боломжтой, сэтгэлтэй хүмүүсийг яаж нэгтгэх вэ гэж та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцахаар энэхүү постоо бичлээ..Хөвсгөл нутгаас төрөх дөрөв дэх аваргаа өлгийдөн авах бидний хүсэл баяр удахгүй биелэхийн ерөөл тавъя. 

– See more at: http://www.khuvsgulnews.mn/news.php?view=content&type=content&id=594#sthash.sPx4EVwL.dpuf

Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат МУ-н 'Улам Нэмэх' "Үнэн Зоригт Харцага Ганзоригийн Ганхуяг..
https://www.facebook.com/photo.php?fbid=392866347474033&set=a.392866340807367.90969.100002520129655&type=1&theater

– See more at: http://www.khuvsgulnews.mn/news.php?view=content&type=content&id=594#sthash.sPx4EVwL.dpuf

Эх сурвалж:/www.khuvsgulnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж