Ж.Батзандан төсвийн асуудлаар уриалга гаргав | News.MN

Ж.Батзандан төсвийн асуудлаар уриалга гаргав

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан төсвийн асуудлаар уриалга гаргав

УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-аар 2014 оны төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүдэд хандан уриалга гаргасан тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдлээ.

Тэрбээр төсөвтэй холбоотой таван асуудлаар уриалга гаргажээ. Монгол Улсын гадаад, дотоод өр хэмжээнээсээ хэтэрчихээд байхад УИХ-ын зарим гишүүн өр нэмэх талаар ярьж байгааг эсэргүүцэж байгаа аж. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээг хэтрүүлэхгүй байх, 2014 оны Төсвийн тухай хуулийг алдагдалгүй батлахыг уриалжээ. Мөн төсвөөс гадуурх мөнгөний урсгалыг зогсоох, нэг улс нэг төсөвтэй байх зарчмыг баримтлах, эдийн засаг хүндрэлтэй байгаа ч 2014 онд сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих төсвийг хасахгүй байх, өрх гэрт суурилсан хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг энэ намрын чуулганаар яаралтай баталж, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт суулгах, төсвийг захиран зарцуулахтай холбоотой авлига, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулж, хариуцлага тооцох гэсэн таван асуудлаар уриалга гаргаж буйгаа дуулгалаа.

 

Эх сурвалж: http://tvmongolia.mn/read/6833

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж