Долдугаар сарын 1-ний хохирогчдын холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Хурлаар 2008 оноос хойш болсон бүх сонгуулиар гарч ирсэн хүмүүс энэ хар өдрийг мартахгүй хэмээн дурьдаж, хохирогчдын хэргийг цогцоор нь шийдэж өгнө хэмээн амлаж байсан. Гэтэл жил ирэх тусам үүнийг мартаж, бас мартуулах гэж оролдож буйд харамсаж байна хэмээн мэдэгдсэн юм. Тэд хэлмэгдсэн 245 хүний хэргийг цагаатгаж өгөхийг хүслээ. Мөн Тусгаар тогтнолын ордонг баялаг бүтээгчдийн мөнгөөр босгосон. Гэвч өнөөдөр үзвэр, үйлчилгээний газар болсон байна. Үүнийг хурааж авч шинэ парламентийн ордон болгох хэрэгтэй гэв. Тус холбооныхон өөр бусад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа аж.
Х.ХӨЛӨГ