“Өглөөний сонин”-ы өнгөрсөн долоо хоногийн дугаарт “Сөрөх тагнуул, Хөгжлийн банк, “Гудамж” төслийнхнийг АТГ-аас шалгаж эхлэв” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Тус мэдээлэлд “Сөрөх тагнуулын нэр бүхий гурван албан тушаалтныг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа” талаар мэдээлсэн. Энэхүү мэдээллийг ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай “АТГ-аас тагнуулын байгууллагын гурван ажилтанг цагдан хориогүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байгаа” гэж няцаалаа.
Д.СҮРЭН