Монголчууд Холливудыг зорино

Хуучирсан мэдээ: 2014.06.30-нд нийтлэгдсэн

Монголчууд Холливудыг зорино

Монголын кино урлагийн авьяаслаг уран бүтээлчдийн нэг Д.Ангараг Холливудын кинонд зургийн найруулагч, продюсерээр ажиллахаар болсон тухай мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл түүний бүтээх кинонд Холливудын алдартай гурван жүжигчин дүр бүтээхээр өрсөлдөөд байгаа гэнэ. Эдгээр гурван уран бүтээлчдийг манай кино сонирхогчид андахгүй сайн мэдэх биз ээ.

Gary Oldman-ыг бид “The dark night rises” буюу Харанхуйн хөлөг баатрууд кинонд дүр бүтээснээр сайн мэднэ.

Harvey Keitel жүжигчин нь “Reservoir Dogs”, From dusk till dawn зэрэг Холливудын алдартай олон кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн уран бүтээлч.

-Жүжигчин Christopher Walken “Catch me if you can”, “The wedding Crash”, “The deer hunter” зэрэг уран бүтээлчид “Precious” киноны гол дүрд тоглохоор өрсөлдөж байгаа ажээ. Эдгээр гурван уран бүтээлчдээс хамгийн өндөр саналтай байгаа нь жүжигчин Christopher Walken юм байна. Одоогийн байдлаар Монгол талаас тус бүтээлд дүр бүтээх жүжигчид тодроогүй байгаа ажээ.

Сонирхуулахад зургийн найруулагч Д.Ангараг нь Америкийн кино зураглаачдын холбооны дэмжлэгтэйгээр уг бүтээлд ажиллахаар болжээ. Хэдийгээр түүнд ганцаараа Холливудад ажиллах хүсэлт тавьсан ч тэрээр Монголын 10 гаруй уран бүтээлчдийг “Precious” кинонд хамтран ажиллах боломжийг бүрдүүлжээ. “Precious” бүтээлд Монголын талаас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах бөгөөд 1,5 сая долларын гэрээ хийсний дараа АНУ-ыг зорих юм байна.

Харин “Precious” киноны зохиолч найруулагчдын хувьд Солонгосын нилээд олон кинон дээр хамтарч ажилласан Холливудын чадварлаг найруулагч, зохиолчид гэнэ. Найруулагчийн хувьд Австрийн кино зураглаачдын холбооны гишүүн найруулагч ажиллахаар болсон ажээ.

Солонгосын уран бүтээлчид Холливудын олон уран бүтээлд хамтарч ажиллсан гэдгийг кино сонирхогчид андангүй биз. Тэд өөрсдийн бүтээлээ Холливудын зах зээлд гаргаснаар кино уран бүтээлүүдийнх нь чанрын төвшин сайжирсаныг ч бид мэднэ.

Монгол уран бүтээлчдийн хувьд Холливудын киночидтой хамтарч ажилласнаараа мэргэжлийн чадвар, мэдлэгийн төвшин сайжирч, дадлагажих боломж ч нээгдэх нь гарцаагүй. Ийнхүү Монголын уран бүтээлчид анх удаа багаараа Холливудын кинонд ажиллахаар АНУ-ыг зорихоор болж байна. “Precious” бүтээл нь монголчуудын хувьд мөрөөдөл төдий байсан  Монголын кино урлаг Холливудад өрсөлдөх маш том гарц болж болох юм.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж