Ж.Батзандан гишүүн амлалтаа биелүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан гишүүн амлалтаа биелүүллээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар олон хүнийг мөрдөн шалгах нэрийдлээр тамлан зовоож, эрүүдэн шүүж байдаг Ганц худгийн гэх тодотголтой хорих ангийг татан буулгахаар болжээ. Ганц худгийн хорих анги нь 1920-оод оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орчин үеийн хорих ангийн стандарт, шаардлагыг хангаагүй хамгийн харгис хоцрогдсон хорих ангиудын нэг гэгддэг юм.

Тус шоронд манай улсын үе үеийн шилдэг сэхээтнүүд Р.Чойном, Ц.Дамдинсүрэн нарын хүмүүс хилс хэргээр ял тулгуулан хэлмэгдэж, эрх чөлөөгөө хасуулж байсан түүхтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонгуульд нэр дэвшихдээ “Би Ганц худгийн шоронг татан буулгаж хорих ангийг хаах болно” гэж хэлж байсан удаатай. Тэгвэл эрхэм гишүүн хэлсэн үгэндээ хүрч Засгийн газраас Ганц худгийг хаах шийдвэр гаргуулж чаджээ. Түүнчлэн Ганц худгийн барилгыг дуудлага худалдаанд оруулж, газрыг нь иргэдэд олгохоор болсон байна.


С.Сонор

 

Эх сурвалж: www.bataar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж